Хүний эрхийн үндэсний комиссын тухай

Бие даасан хууль
Өргөн барьсан: 2014-11-25

Буцаасан, хүчингүй болсон 20%

Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

1 дүгээр зүйл.

МонголУлсынХүнийэрхийнҮндэснийКомиссынтухайхуульддоордурдсанагуулгатайдараах хэсэг, заалтнэмсүгэй:

 1/16 дугаар зүйлийн 16.1.9-16.1.12 дахь зүйл:

16.1.9.хохирогчтойганцаарчлан уулзах, гэмтэл, хохирлыг баримтжуулах,  энэ зорилгоор үзлэгийн өрөө, уулзалтын байр гаргуулж авах;

16.1.10.баримтжуулалт хийхэд шаардлагатай техник хэрэгсэл, мэргэжлийн хүмүүсийг үзлэгт хамт авч явах, тэдгээрийг өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа бүх газарт саадгүй нэвтрүүлж оруулах;

16.1.11.хохирогчтой ямар нэгэн гэрчгүй уулзах;

16.1.12.аливаа төрлийн дарамт, эрүүдэн шүүхийн ямарваа нэг хэлбэр, тарчлаан зовоох зөрчил гарч байгаа бол хоригдож байгаа өрөө, байрыг нэн даруй солиулж, шаардлагатай бол батлан даалтад гаргуулах.”

2/16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг:.

 “16.3.Хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн тохиолдолд холбогдох этгээдийг батлан даалтад гаргах асуудлыг Комиссын гишүүн Комиссын хуралдаанд танилцуулж, Комиссын даргын гарын үсэг бүхий албан бичгийг холбогдох хууль, цагдаа, шүүхийн байгууллагад явуулна. Холбогдох хууль, цагдаа, шүүхийн байгууллага уг албан бичгийг хүлээн авсан даруй уг шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй.”

3/18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг:.

18.7.Эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенц, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон зүйл, заалтыг ноцтойгоор зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд холбогдох албан тушаалтанд онцгой шаардлага хүргүүлэх, холбогдох албан тушаалтныг томилсон дээд шатны байгууллага, албан тушаалтныг уг албан тушаалаас нь нэн даруй чөлөөлөх, тухайн салбарт ажиллах эрхийг нь 2-4 жилийн хугацаагаар түдгэлзүүлэх саналаа тавина.”                    

4/24 дүгээр зүйл:.

  “24 дүгээр зүйл.Хүний эрхийн олон нийтийн зөвлөл

24.1.Комиссын дэргэд хүний эрх, эрх чөлөөний чиглэлээр ажилладаг  төрийн бус байгууллага, хүний эрхийн хараат бус шинжээчдийн бүрэлдэхүүн бүхий хүний эрхийн олон нийтийн орон тооны бус зөвлөл ажиллана.

24.2.Хүний эрхийн олон нийтийн зөвлөл нь Комиссын үйл ажиллагаанд санал, зөвлөмж өгөх, бие даасан хараат бус үнэлгээ, дүгнэлт өгөх чиг үүрэгтэй байна.

24.3.Хүний эрхийн олон нийтийн зөвлөлийг аймаг, хотын хэмжээнд байгуулж болно. Аймаг, хотын хэмжээнд байгуулах үйл ажиллагааг Комисс хариуцан зохион байгуулна.”

2 дугаар зүйл..

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт “Комиссын гишүүн нөлөөллийн мэдүүлгийг шаардлагатай тохиолдолд бөглөнө.” гэсэн 2 дахь өгүүлбэр, 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Монгол Улсын Үндсэн хууль” гэсний дараа “хүний эрхийн чиглэлээр гаргасан Монгол Улсын олон улсын гэрээ, конвенц,” гэж, 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх заалтын “тайлбарлах” гэсний дараа “, зөвлөгөө өгөх, холбогдох байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх” гэж, 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтын “шаардах” гэсний дараа “, албан даалгавар хүргүүлэх” гэж, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн “байгууллага,” гэсний дараа “иргэн,” гэж, 19 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 19.1, 19.5, 19.6 дахь хэсгийн “шаардлага,” гэсний дараа “албан даалгавар,” гэж тус тус нэмсүгэй.    

 

3 дугаар зүйл.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн дараах  хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

 1/3 дугаарзүйлийн 3.1 дэххэсэг:

“3.1.Комисс нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээ, конвенцид заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрх, эрх чөлөөг сахин хамгаалах, дэмжих зорилго бүхий бие даасан, хараат бус байгууллага мөн.”

2/4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг:.

“4.1.Комиссын гишүүнд нэр дэвшигч нь хууль зүй, эдийн засаг, нийгэм, улс төрийн өндөр мэдлэгтэй, хүний эрх, эрх чөлөөний талаар зохих мэдлэг, туршлагатай Монгол Улсын гучин таван насанд хүрсэн иргэн байна.”

3/5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг: .

“5.1.Комиссын гишүүнд нэр дэвшигчийн нэрийг Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны саналыг үндэслэн Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

4/13 дугаар зүйлийн 13.1.1-13.1.3 дахь заалт:.

“13.1.1.Монгол Улс дахь хүний эрхтэй холбоотой аливаа асуудлаар санал гаргах, шаардлага тавих, даалгавар өгч, биелэлтийг хангуулах;

13.1.2.хууль тогтоомж, захиргааны шийдвэр хүний эрхийн үндсэн зарчим, үзэл санаанд нийцэж байгаа эсэх талаар бие даасан, хараат бус дүгнэлт, зөвлөмж, санал гаргах, нийцүүлэх талаар шаардлага тавих;

13.1.3.олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцийн биелэлт, энэ тухай Засгийн газрын илтгэлд санал, зөвлөмж өгөх, байр суурь, санал, дүгнэлт зөрсөн нөхцөлд тухайн асуудлаар Улсын Их Хуралд дүгнэлт, саналаа ирүүлж шийдвэрлүүлэх.

5/14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг:.

  “14.1.Комиссын дарга нь дараах эрх, үүрэгтэй:

14.1.1.Комиссыг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх, ажлын албаны бүтэц зохион байгуулалтыг батлах, удирдлагыг томилох; 

14.1.2.Комиссын бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох байгууллагуудад дүгнэлт, зөвлөмж, саналыг хугацаа заасан шаардлага хүргүүлж, тайлбар авах;

14.1.3.Комиссын болон гишүүдийн үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

14.1.4.Комиссын үйл ажиллагааны тайланг тогтмол хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах, илтгэл, мэдээлэл, судалгаа шинжилгээгээр хангах;

14.1.5.Комиссын дотоод зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх.”

6/15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалт: .

“15.1.1.гомдлыг хүлээн авч, хянан үзэж, санал, дүгнэлт, зөвлөмжөө Комиссын хуралдаанаар хэлэлцүүлж, хамгаалах;

7/17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалт: .

  “17.1.2.хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзсэн албан тушаалтанд захиргааны хариуцлага хүлээлгэх саналаа эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавих, шаардлага хүргүүлэх;

8/26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг:.

“26.1.Шүүгч энэ хуулийн 3.4, 19.4, 23.4-г зөрчсөн иргэнийг 200000-1000000 төгрөгөөр, албан тушаалтныг 1000000-5000000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 5000000-20000000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулна.”

4 дүгээр зүйл.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 17 дугаар зүйлийн гарчгийг “Гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон Комиссын гишүүний бүрэн  эрх” гэж,  24-26 дугаар зүйлийн дугаарыг “25-27” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын дарга” гэснийг хассугай.

6 дугаар зүйл.

Энэ хуулийг 2014 оны … сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.