Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай

Нэмэлт өөрчлөлт
Өргөн барьсан: 2013-09-16

Буцаасан, хүчингүй болсон

Хуулийн төсөлд саналаа өгнө үү

1 дүгээр зүйл.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл,хэсэг, заалт нэмсүгэй:

1/61 дүгээр зүйл

“61 дүгээр зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн байгууллагын тогтолцоо

611.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэнбайгууллагын тогтолцоо нь Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөл, мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн боловсрол, сургалтын бүсийн арга зүйн төвөөс бүрдэнэ.”

2/8 дугаар зүйлийн 8.5дахь хэсэг: .

8.5.Мэргэжлийн боловсрол, сургалтын бүсийн арга зүйн төв нь мэргэжлийн боловсрол, сургалтын агуулгын хэрэгжилтийг хангах, чадамжийн сан бүрдүүлэх, багшийг чадваржуулах, хөгжүүлэх, сургалт, судалгаа эрхлэх чиг үүрэгтэй байна.

3/16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэг: .

16.8.Энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасан бичиг баримтын загвар, бичиг баримт бүрдүүлэх, олгох журмыг Зөвлөлийн саналыг үндэслэн хөдөлмөрийнболон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд батална.”

4/4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалт: .

“4.1.9.”мэргэшлийн түвшин” гэж ажилтны эзэмших мэдлэг, чадвар, гүйцэтгэх ажил, үүргийн төлөвшил, хариуцлага, хандлагын хүрээг стандартаар тодорхойлсон мэргэшлийн шатлалыг;

5/8 дугаар зүйлийн 8.4.21-8.4.23дахь заалт: .

“8.4.21.мэргэшлийнтүвшнийүндэснийтогтолцоогбүрдүүлэх, үйлажиллагаагзохионбайгуулах;

 

8.4.22. мэргэжлийн боловсрол, сургалтын бүсийн аргазүйн төвийнбүтэц, орон тоо, дүрмийг баталж, менежерийг томилох, чөлөөлөх;

 

8.4.23. мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг аттестатчилах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах.”

2 дугаар зүйл.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 2 дугаар бүлгийн гарчгийн “удирдлага” гэсний дараа “,зохион байгуулалт” гэж, “ 8 дугаар зүйлийн гарчгийн “төрийн захиргааны” гэсний дараа “төв” гэж, 8 дугаар зүйлийн 8.4.13 дахь заалтын “чөлөөлөх” гэсний дараа “ажлын байрны тодорхойлолтыг батлах;” гэж, 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсгийн “аж ахуйн нэгж” гэсний дараа “,иргэн” гэж, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн “үнэлэх, дүгнэх журмыг” гэсний дараа “хөдөлмөрийн болон” гэж, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн “түүнээс дээш зэрэгтэй,” гэсний дараа “эсхүл” гэж тус тус нэмсүгэй. 

3 дугаар зүйл.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.3.3 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.4.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.4.1-16.4.3 дахь заалтыгтус тус дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

1/11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг: .

11.3.Мэргэжлийн боловсрол, сургалт нь өдрийн, оройн, хосмог, хөдөлмөр эрхлэлтийнзэрэг хэлбэртэй байж болно.”

2/ 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэг:.

12.10. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн төлөөлөлд ажил олгогчийн төлөөлөл байх ба удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрмийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

3/14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг:.

“14.3. Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11-14 дүгээр зүйл, Боловсролын тухай хуулийн 21-24 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулах ба тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага, загварыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

4/6 дугаар зүйлийн 6.3.3 дахь заалт.

“6.3.3. мэргэжлийн боловсрол, сургалттай холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилт, мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог хөгжүүлэх талаар мэдээлэл, илтгэл, зөвлөмж гаргах, чиглэл өгөх;”

5/8 дугаар зүйлийн 8.4.1 дэх заалт: .

“8.4.1.мэргэжлийнболонтехникийнболовсролыгхөгжүүлэхчиглэлээройрынболонхэтийнтөлөвлөгөө, дүрэм, журам, заавар, үзэлбаримтлал,үндсэнчиглэл,хөтөлбөр, төслийг боловсруулах, батлах,хэрэгжүүлэх;

6/16 дугаар зүйлийн 16.4.1-16.4.3 дахь заалт: .

“16.4.1.мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, хөтөлбөрийг албан болон албан бус сургалтын хэлбэрээр эзэмшиж, үнэлгээнд тэнцсэн иргэнд мэргэжлийн диплом;

 

16.4.2.суурь боловсрол эзэмшсэний дараа 2.5-аас доошгүй жил суралцаж мэргэжил, бүрэн дунд боловсролыг хамтад нь эзэмшсэн иргэнд энэ хуулийн 16.4.1-д заасан бичиг баримтаас гадна бүрэн дунд боловсролын гэрчилгээ;

 

16.4.3.мэргэжлийн тодорхой түвшний ур чадвар олгох сургалтад хамрагдаж чадамж эзэмшсэн иргэнд чадамжийн гэрчилгээ.

4 дүгээр зүйл.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 6.6 дахь хэсгийн “Засгийн газар” гэснийг “хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн” гэж, мөн зүйлийн 6.7 дахь хэсгийн “Засгийн газарт” гэснийг “хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд” гэж,14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийн “20-24” гэснийг “21-24” гэж,18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсгийн “боловсролын” гэснийг “хөдөлмөрийн гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.6 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл..

Энэ хуулийг 2012 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.