Үйлдвэрлэлийг дэмжих тухай

Бие даасан хууль
Өргөн барьсан: 2015-06-03

Батлагдсан 100%

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт орсон
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь өрсөлдөх чадвартай, үнэ цэнэ шингэсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний экспортын чиг баримжаатай, импортыг орлох үйлдвэрлэлийгтөрөөсдэмжин хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль тогтоомж

2.1.Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.


[1]Монгол Улсын Үндсэн хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны1дүгээрт нийтлэгдсэн

3 дугаар зүйл.

Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт тарьж ургуулсан, өсгөж үржүүлсэн, олборлосон, эсхүл импортын түүхий эдээр үнэ цэнэ шингээж боловсруулалт хийсэн экспортын чиг баримжаатай, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс дэмжих харилцаанд хамаарна.

3.2.Энэ хуульд заасан төрийн дэмжлэгт ашигт малтмал ялган авах,олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах үйл ажиллагаа хамаарахгүй.

3.3.Энэ хуульд заасан дэмжлэгт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5-д заасан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээд хамрагдахгүй.

3.4.Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих харилцааг холбогдох хуулиар зохицуулна

4 дүгээр зүйл.

Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“боловсруулалт” гэж тоног төхөөрөмж, технологийн шугамыг ашиглан түүхий эдийг бүтээгдэхүүн, эсхүл дараагийн шатны үйлдвэрлэлийн материалд хувиргах үйл явцыг;

4.1.2.“үйлдвэр” гэж боловсруулалт хийх зориулалтын дагуу баригдсан үл хөдлөх хөрөнгө, техник, технологи, тоног төхөөрөмж, мэргэжлийн хүний нөөц, дэд бүтцийн цогцолбор бүхий аж ахуйн нэгжийг;

4.1.3.“үнэ цэнэ” гэж боловсруулалтын үр дүнд бүтээгдэхүүнд нэмүү өртөг, өрсөлдөх чадвар бий болсныг;

4.1.4.“үнэ цэнийн сүлжээ” гэж зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор харилцан хамаарал бүхий үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжийн цогц үйл ажиллагааг;

4.1.5.“технологи” гэж Шинжлэх ухаан технологийн тухай[1] хуулийн 3.1.1-д заасныг;.

4.1.6.“технологийн шинэчлэл” гэж тухайн үеийн түвшингөөс давуутай нь нотлогдсон бүтээгдэхүүний болон үйл ажиллагааны технологийн дэвшилтэд арга хэрэгсэл хэлбэрийг;

4.1.7.“өндөр үр ашиг бүхий дэвшилтэдтехнологи” гэж түүхий эд, материалыг иж бүрэн боловсруулах, бүтээгдэхүүний өртөг, зардлыг бууруулах, шинж чанарыг сайжруулахад чиглэсэн технологийн шинэчлэлийг;

4.1.8.“судалгаа, хөгжлийн зардал” гэж аж үйлдвэрийн салбарт үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттайгаар хийгдсэн шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагаанд зарцуулсан урсгал болон хөрөнгийнзардлыг;

4.1.9.“технологийн нэгдсэн бүртгэлийн сан” гэж технологийн төрөл болон чиглэлээр ангилсан, судлаач, байгууллага, болон бусад этгээдэд үйлчилгээ үзүүлэх, аж үйлдвэрийн салбарын технологийн бүртгэл болон бусад статистикмэдээллийн бүртгэлийг.


[1]Шинжлэх ухаан, технологийн тухай-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2007 оны 4 дүгээрт нийтлэгдсэн

5 дугаар зүйл..

Үйлдвэрлэлийг дэмжихэд баримтлах зарчим

5.1.Үйлдвэрлэлийг дэмжихэд дараахь зарчмыг баримтална:

5.1.1.үйлдвэрлэлийг дэмжих үйл ажиллагаа нь төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогод нийцсэн байх;

5.1.2.ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн байх;

5.1.3.эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн байх;

5.1.4.улс, бүс нутаг, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай байх;

5.1.5.дотоодод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих. 

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

6 дугаар зүйл.

Засгийн газрын бүрэн эрх

6.1.Засгийн газар үйлдвэрлэлийг дэмжихталаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах,хэрэгжилтийг хангах;

6.1.2.үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах;

6.1.3.дэмжлэгт хамрагдах үйлдвэрлэлийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, тооцох, дэмжлэгийг олгох, хяналт тавихтай холбоотой журмыг батлах;

6.1.4.энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

6.1.5.дэмжлэгийн хэрэгжилтийн болон дотоодын үйлдвэрийн бараа, ажил, үйлчилгээг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авсан тухай тайлангдараа оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд тайлагнах;

6.1.6.үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх эх үүсвэрийг гадаадын зээл, тусламж, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөвт тусган шийдвэрлүүлэх;

6.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.

7 дугаар зүйл.

Аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

7.1.Аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үйлдвэрлэлийг дэмжихталаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

7.1.2.энэ хуулийн 6.1.3 дахь заалтад заасан журмыг үндэслэн дэмжлэгт хамрагдах үйлдвэрлэлийн шалгуур үзүүлэлтийг тооцох, дэмжлэгийг олгох, хяналт тавих;

7.1.3.технологийн нэгдсэн бүртгэлийн санг үүсгэх,баяжуулах ажлыг зохион байгуулах, мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нууцлал, боловсруулалт болон мэдээлэл түгээх үйл ажиллагааг зохион байгуулах;

7.1.4.шинжлэх ухаан технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатайхамтран технологийн түвшний үнэлгээ хийх байгууллагад эрх олгох, холбогдох дүрэм журмыг боловсруулж мөрдүүлэх;

7.1.5.энэ хуулийн 8.1-д заасан дэмжлэгийн шаардлага хангасан үйлдвэрт олгох дэмжлэгийн хэрэгцээг тооцон жил бүрийн улсын төсөвт тусгуулах, хэрэгжилтийг зохион байгуулах; 

7.1.6.үйлдвэрлэлийг хөгжүүлэхсангийн тухайн жилийн төсвийн хуваарийг батлах;

7.1.7.дэмжлэгт олгосон хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг үйлдвэрлэлийг хөгжүүлэхсанд буцаан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг жил бүрЗасгийн газарттайлагнах;

7.1.8.үйлдвэрлэлийг хөгжүүлэхсангийн орлого, зарлагын тайланг улирал, жилээр гаргаж төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ;

7.1.9. хуульд заасан, бусад бүрэн эрх.

А.Тамир ШУТ Сангийн Шинжлэх Ухааны Паркийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын албаны дарга

7.1.3-ийг шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцах нь зарчимын хувьд илүү тохирох

2015.08.28

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ТӨРӨӨС ДЭМЖИХ

8 дугаар зүйл.

Экспортын үйлдвэрлэлийг төрөөс дэмжих

8.1.Үйлдвэрлэлийг дараахь хэлбэрээр төрөөс дэмжинэ:

8.1.1.үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 50-аас дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлттэй зээлийг төрөөс 10 жилийн хугацаатай 1 удаа олгох;

8.1.2.өндөр үр ашиг бүхий дэвшилтэд технологи болон өндөр технологи нэвтрүүлж нутагшуулсан экспортын үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хувь хүртэлх хэмжээтэй тэнцэх дэмжлэгийг 1 удаа улсын төсвөөс үйлдвэрт буцааж олгох.

8.2.Энэ хуулийн 8.1-т заасан дэмжлэгийг үйлдвэрлэлийг хөгжүүлэхсангаар дамжуулан олгоно.

9 дүгээр зүйл.

Дэмжлэгт хамрагдах аж ахуйн нэгжид тавигдах шаардлага

9.1.Энэ хуульд заасан дэмжлэгт хамрагдах аж ахуйн нэгжнь доор дурдсан шаардлагыг хангасан байна:

9.1.1.дотоодын түүхий эд болон импортын түүхий эдийн нөөцөд тулгуурлан үнэ цэнийн сүлжээг бий болгосон байх;

9.2.Энэ хуулийн 9.1-д зааснаас гадна дараах шаардлагыг хангасан бол давуу эрх олгоно:

9.2.1.нээлттэй хувьцаат компани байх;

9.2.2.үйлдвэрлэлийн үндсэн болон туслах материал бусад хэрэгцээт бараа, ажил, үйлчилгээний 60-аас доошгүй хувийг дотоодын үйлдвэрлэгчээс хангасан байх;

9.2.3.технологийн бүртгэлийн  нэгдсэн санд бүртгэлтэй байх.

9.3.Энэ хуулийн 8.1-д заасан дэмжлэгийг авах үйлдвэр нь дараах үнэлгээ хийлгэсэн байна:

9.3.1.олон улсын аудитын байгууллагаар сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлангийн үнэлгээ;

9.3.2.эрх авсан эрдэм шинжилгээний байгууллагаардэвшилтэд болон шинэчилсэн технологид технологийн түвшний үнэлгээ.

А.Тамир ШУТ Сангийн Шинжлэх Ухааны Паркийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын албаны дарга

7.1.4-тэй уялдуулах

2015.08.28

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

10 дугаар зүйл.

Дэмжлэгт хамрагдах аж ахуйн нэгжийн эрх, үүрэг

10.1.Үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж нь өөрийн нэвтрүүлсэн, нутагшуулсан технологи, эзэмшиж буй патент, лиценз, судалгаа хөгжлийн ажлын үр дүн зэрэг технологийн шинэчлэлийн талаарх мэдээллийг тухай бүр технологийн нэгдсэн бүртгэлийн санд бүртгүүлнэ.

10.2.Дэмжлэгт хамрагдах хүсэлт гаргасан аж ахуйн нэгж нь энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан ерөнхий шаардлага болон энэ хуулийн 6.1.3-т заасан журмын нөхцөл  шаардлагыг хангасан байна.

10.3. Энэ хуулийн 8.1.1-д заасан дэмжлэгт хамрагдсан аж ахуйн нэгж нь зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу эргэн төлөх үүргийг хүлээнэ. Уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд үлдэгдэл зээлд тухайн үеийн арилжааны банкны зээлийн хүүгийн хувиар тооцон үндсэн зээлийн хамт эргэн төлүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХСАН

11 дүгээр зүйл.

Үйлдвэрлэлийг хөгжүүлэхсан

11.1.Энэ хуулийн 8.1-д заасан дэмжлэгийг санхүүжүүлэх зорилгоор Үйлдвэрлэлийг хөгжүүлэхсан байна.

11.2.Үйлдвэрлэлийг хөгжүүлэхсангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.

12 дугаар зүйл.

Үйлдвэрлэлийг хөгжүүлэхсангийн орлогын эх үүсвэр

12.1. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан нь доор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:

12.1.1.улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө;

12.1.2.Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү;

12.1.3. олон улсын байгууллага, гадаад улсаас үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олгосон зээл;

12.1.4.олон улсын байгууллага, гадаад улсаас өгсөн хандив, тусламж;

12.1.5.зээлийн эргэн төлөлт;

12.1.6.бусад эх үүсвэр.

13 дугаар зүйл.

Үйлдвэрлэлийг хөгжүүлэхсангийн зарцуулалт

13.1.Үйлдвэрлэлийг хөгжүүлэхсангийн хөрөнгийг тус хуулийн 8.1-д заасан дэмжлэгийг олгох үйл ажиллагаанаас өөр зүйлдзарцуулахыг хориглоно.

14 дүгээр зүйл.

Үйлдвэрлэлийг хөгжүүлэхсангийн орлого, зарлагын төсөв

14.1.Үйлдвэрлэлийг хөгжүүлэхсанд улсын төсвөөс жил бүр хөрөнгө хуваарилна.

14.2.Үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд тухайн жилд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг энэ хуулийн 8.1-д заасан дэмжлэгт олгох  шаардлагатай хөрөнгө оруулалт, зээлийн хэмжээг харгалзан Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал батална.

14.3.Үйлдвэрлэлийг хөгжүүлэхсангийн тухайн жилийн төсвийн хуваарийг аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална

ТАВДУГААР БҮЛЭГ..

ХАРИУЦЛАГА

15 дугаар зүйл.

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль тогтоомжийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

15.1.Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль тогтоомжийг зөрчсөний улмаас төр болон бусад этгээдэд хохирол учруулсан иргэн, аж ахуйн нэгжид холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүгч эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэж, түүгээр хохирлыг арилгуулах, нөхөн төлүүлэх арга хэмжээг авна.

15.2.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эрх бүхий албан тушаалтан төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

16 дугаар зүйл.

Хууль хүчин төгөлдөр болох

16.1.Энэ хуулийг 2016 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.