Хүний хөгжил сангийн тухай хууль
Нэмэлт өөрчлөлт
Өргөн барьсан: 2016-01-08
Батлагдсан 100%
1 дүгээр зүйл.
Хүний хөгжил сангийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг:
“3.4. Сангийн тухайн жилийн төсвийн алдагдлыг Засгийн газрын бонд, өрийн бичиг, зээл, үнэт цаас гарган санхүүжүүлж, үндсэн болон хүүгийн төлбөрийг сангаас төлж болно.”
2/ 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалт:
“17.1.5 Хүүхдийн мөнгө
3/ 17 дугаар зүйлийн 17.21 дэх хэсэг:
“17.21 Хүний хөгжил сангийн тухайн жилийн төсвийн тухай хуулиар хүүхдийн мөнгөнд төсөвлөгдсөн хөрөнгөөс зарцуулагдаагүй үлдэгдлийг зөвхөн хүүхдийн хөгжлийг дэмжих зориулалтаар дараа жилийн төсвийн хөрөнгө оруулалтын арга хэмжээнд тусган зарцуулна.”
2 дугаар зүйл.
Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “иргэн энэ хуулийн” гэсний дараа “17.1.5-д зааснаас бусад” гэж, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн “энэ хуулийн 3.2” гэсний дараа “3.4,” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн “энэ хуулийн” гэсний дараа “3.4,” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.