Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай

Тогтоолын төсөл
Өргөн барьсан: 2015-05-11

Батлагдсан 100%

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлэгт орсон
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

Эрчим хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-ыг хавсралтаар баталсугай.

2. “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай

2.1. “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийг 2015 багтаан боловсруулж батлан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

 

2.2. “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээг хоёр жил тутам хийж, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулж байх.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын 2005 оны 6 дугаар сарын 9-ны өдрийн 32 дугаар тогтоол, “Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн 10 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.