Геологийн төв лаборатори ТӨҮГ
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020 2021 2022 2023 2024
Нийт 195 мэдээ байна.
  • 17/06/13

    Цөмийн болон цацрагийн хэрэглээний технологи шинэч...

    Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр УНТЭ-ийн дарга Б.Бямбадорж, Цөмийн онош зүйн тасгийн хамт олонтой уулзалт хийж эрүүл мэндийн салбарт ашигладаг цөмийн технологийн хэрэглээ, цөмийн оношилгоо, эмчилгээг манай улсад хөгжсөн түүх, өнөөгийн байдал, ололт амжилт, тулгарч байгаа гол асуудлууд, мэргэжлийн хүний нөөц бэлтгэх, олон улсын хамтын ажиллагаа зэрэг асуудлуудаар санал солилцов. УНТЭ-ийн Цөмийн онош зүйн тасаг нь 1975 о...
  • 12/06/13

    Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

    Дэлхий дахинд шинжлэх ухаан технологи хурдацтай хөгжиж байгаа сүүлийн жилүүдэд Монгол Улсад уул уурхай, анагаах ухаан, аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, шинжлэх ухааны салбарт цацрагийн үүсгүүрийн хэрэглээ жилээс жилд өсч нэмэгдэж байна. Ард иргэд болон хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, цөмийн болон цацрагын аливаа болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд харилцан ойлголцлын са...
  • 11/06/13

    Одоогоор ус, хөрсөнд уран илэрсэн тохиолдол гарааг...

    Time.mn-ийн таван асуултад Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярын хариуллаа. 1.Монголд ураны олборлолт эхлүүлж, атомын цахилгаан станц байгуулах нь гэх хардлага одоог хүртэл байсаар байна. Үүнд цэг тавих хариултыг өгөхгүй юү? - Ерөнхий сайд энэ асуудлыг ярих шаардлагагүй гээд хэлчихсэн шүү дээ.  Тэгэхээр ямар ч яриа байхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ийм зүйл огт тусгагдаагүй. 2. Мардайн уу...
  • 10/06/13

    Уул уурхайн сайд Дорноговьд ажиллалаа

    Уул уурхайн сайд Д.Ганхуяг орон нутгийг зорьж Шивээ-Овоогын нүүрсний уурхайн ажил байдалтай танилцан Дорноговь аймагт ажиллалаа. Дорноговь аймагт ажиллах үеэрээ Зүүн баян дахь “Даншин Монгол” газрын тосны  үйлдвэртэй танилцлаа. Дараа нь Сайншандын иргэдтэй уулзалт хийсэн юм. Уулзалтын үеэр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд мал зүй бусаар хорогдох болсон нь тус бүс нутагт ураны хайгуул хийж байгаатай холбоот...
  • 31/05/13

    Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, яамдын төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын зарим агентлагийн дарга нар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Та бүхэн төрийн албаны нэр хүнд, үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, хоёргүй сэтгэлээр монгол төр, Монголын ард түмний төлөө зүтгэхийг хүсэн ерөөе” гэж хэллээ. Албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэх андгай тангараг өргөж, төрийн жинхэнэ албан тушаалтан бо...
  • 28/05/13

    Рентген зураг авч эхэлсэнээс цацраг идэвхит бодис ...

    “Дуусдаггүй яриа” нэвтрүүлгээр Монгол улсын цөмийн энергийн бодлого болоод цөмийн энергийн тухай хуулийн талаар ярилцлаа. Цөмийн энергийн бодлогын талаар? Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр: Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хоёр гол зүйл байгаа. Нэг нь нөөцийг нь тогтоосон стратегийн орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, нөгөө нь цөмийн түлшний хаягдлыг монголд оруулахгүй байх, бүрмөсөн зогсоох гэсэн заал...
  • 13/05/13

    Дэлхий биднийг хянаж байгаа

    МҮОНТВ-ийн Ярилцъя нэвтрүүлгийн зочноор Цөмийн Энергийн газрын дарга Н.Тэгшбаяр оролцлоо. Цөмийн энергийн ашиглахтай холбоотой хоёр асуулт гарч байна. Нэг талдаа үр ашигтай, энергийн маш чухал эх үүсвэр, нөгөө талд үүнтэй холбоотой хаягдал, байгаль орчны бохирдлыг сөргүүлэн тавьдаг. Үүний зүй тогтлыг бид яаж харж байна. Дэлхий нийт яаж харж байна вэ? Стандартын дагуу, байгальд ээлтэй уул уурхайг хөгжүүлж чадаж байгаа хүмүүс өө...
  • 09/04/13

    Цацраг идэвхит бодисын баримтлах бодлого, хуулийг ...

    “Ажлын дараа” нэвтрүүлэгт энэ удаагийн зочноор Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр оролцож байна. -  Цөмийн энергийн газарт  Засгийн газраас тогтоосон чиг үүрэг нь юу байдаг юм болоо ? Төрөөс цацраг идэвхит бодисын талаар баримтлах бодлого, түүний хуулийг хэрэгжүүлдэг тийм л байгууллага. - Саяхан танай салбартай холбоотой нилээн шуугиан дэгдлээ. Дорноговь аймагт Францын Компаний хайгуул явуулж байгаа ...
  • 02/04/13

    Н.Тэгшбаяр: Цөмийн технологийг энхийн зорилгоор аш...

    Сүүлийн үед Монгол улсын эдийн засгийн өсөлтийн талаар хэн хүнгүй л ярилцаж байна. Гэтэл эдийн засгийн өсөлтийг тогтвортой хөгжүүлэх гол салбар болсон эрчим хүчний асуудлыг хангалттай хөндөхгүй байна. Өнөөдрийн Ярилцах цагаар манай улс  цөмийн энергийг ашиглах ямар бодлого барьж байгаа талаар Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяртай ярилцлаа.    Хамгийн энгийн асуултаар яриагаа эхлэе. Тэгэхээр цөмийн эергийн г...
  • 31/03/13

    Н.Тэгшбаяр: Цацрагийн үүсгүүр хэрэглэгч бүх байгуу...

    Энэ оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Орхон аймаг дахь Эрдэнэт үйлдвэр ХХК, Гаалийн газар, Ш.Отгобилэгийн нэрэмжит Технологийн сургууль зэрэг байгууллагуудад энэ сарын 23-25-ны өдрүүдэд Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагч Н.Тэгшбаяраар ахлуулсан ажлын хэсэг хяналт шалгалт хийжээ. Тус байгууллагуудад цацраг идэвхт үүсгүүрийн ашиглалт, хадгалалтын цацрагийн аюулгүй байдалд гүйцэтгэлийн хяналт шалгалт хи...
  • 18/01/13

    Н.Тэгшбаяр: Шар нунтаг огт хоргүй гэж бид хэлээгүй

    Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяртай уулзаж ярилцсанаа толилуулж байна. Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Арева-Кожеговь ураны компани дэргэд амьдардаг малчны олон үхэр бяруу үхсээр байгаа энэ асуудал дээр ямар арга хэмжээ авч байна бэ? Газар дээр нь Байгаль орчны иргэний зөвлөлийн хүмүүс хөндлөнгийн хяналтаар, манай мэргэжилтнүүдтэй хамт 12 сарын 29 нд яваад ирсэн. Тухайн газар манай бай...
  • 07/01/13

    Мэргэжлийн хяналтын газар болон Цөмийн энергийн га...

    Өнгөрөгч сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн үхрийн 12 тугал тодорхой шалтгаангүйгээр хорогдсон. Үүнийг Цацраг идэвхит бодисын нөлөө байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн. Тиймээс Мэргэжлийн хяналтын газар болон Цөмийн энергийн газраас малчны хотонд очиж шалгалт хийжээ. Энэ шалгалт, хяналтын багт Гамшгаас хамгаалах үндэсний төвийн ерөнхий зохицуулагч, байгаль орчны иргэний ...
  • 03/01/13

    Н.Тэгшбаяр: Өнөөдөр нэг юм ярьчихаад маргааш өөр ю...

    Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагч Н.Тэгшбаяртай ярилцлаа. -Саяхан УИХ-ын гишүүн М.Батчимэг, Р.Бурмаа, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нарын гишүүдээс Төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн эрчим хүчний асуудлаар баримтлах бодлогын хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох үеэр Цацраг идэвхт ашигт малтмалын талаар төрөөс ...
  • 11/12/12

    Н.Тэгшбаяр: Цөмийн Энергийн Газраас ураны нэг ч ли...

    Уранаар цөмийн зэвсэг хийдэг учир хэдийнээсээ муу нэртэй. Энгийнээр хэлэхэд уран бол байгаль дээр байдаг цацраг идэвхитэй элемент. Манай орны нөхцөлд түүнийг давирхайд барьцалдуулан гарган авдаг бөгөөд баяжуулсны дараа гарах шар нунтгийг хүмүүс их хортой, аюултай хэмээн тайлбарласаар ирсэн билээ. Гадны экспертүүдийн мэдээлж буйгаар энэхүү шар нунтаг байгаль болон хүнд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй гэнэ. Өөрөөр хэлбэл уран...
  • 08/11/12

    Н.Тэгшбаяр: Иргэдэд өдөр бүр нээлттэй ажиллая гэсэ...

    Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар иргэдэд хаалттай биш нээлттэй байгууллага гэдгээ сэтгүүлчдээр дамжуулан уламжиллаа. Тус газрын дагын үүрэг гүйцэтгэгч, Цөмийн болон цацрагийн хяналтын Улсын ерөнхий байцаагч Н.Тэгшбаяртай цөөн хором ярилцлаа. -Өнөөдрийн хэвлэлийн хурлаар ямар мэдээлэл өгөхийг хүссэн бэ? -Манай Цөмийн энергийн газар нь иргэдэд нээлттэй ажиллах зорилгоор өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийлгэл...
Нийт 10 хуудас/195 мэдээ