Ерөнхийлөгч
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024
Нийт 264 мэдээ байна.
  • 11/04/19

    Гончигийн Лхаахүүд АРДЫН БАГШ цол хүртээлээ

    Монголын багш нарын VII хурал болж байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2019 оны дөрөвдүгээр сарын 11-нд 63, 64 тоот зарлиг гаргаж, боловсролын салбарт үр бүтээлтэй ажилласан багш нарын алдар гавъяаг үнэлэн төрийн дээд цол, одон медалиар шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУЯ-ны сайд Е.Баатарбилэг нар гардуулан баяр хүргэлээ. Монгол Улсад орчин...
  • 11/04/19

    Монголын багш нарын VII их хурал эхэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор болж буй Монголын багш нарын VII их хурал 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд эхэллээ. Их хуралд Монгол Улсын 21 аймгийн 330 сум, нийслэлийн есөн дүүргээс сургуулийн өмнөх боловсролын 184, бага, дунд, тусгай хэрэгцээт, албан бус насан туршийн боловсролын 416, мэргэжлийн боловсролын 40, их дээд сургууль, коллежийн 68 багш төлөөлөгчөөр сонгогджээ. Анхны и...
  • 25/03/19

    А.Цэрэнсодномыг Ерөнхий прокурорын орлогчоор томил...

    Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Александрийн Цэрэнсодномыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Зөвшилцөх тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дар...
  • 18/03/19

    Төрийн дээд одон медаль гардууллаа

    Монгол Улсын Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Наурызын баярыг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан, эрдэнэт хүний амийг аварсан хүмүүсийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Х.Баттулга 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зарлиг гаргаж Төрийн дээд одон медалиар шагнасныг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд ...
  • 13/03/19

    Азийн хэмжээнд амжилт гаргасан хоккейн тамирчдыг х...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар шайбтай хоккейн “Азийн цомын тэмцээн-2019”-д түрүүлж алтан цом, медалийн эзэн болсон баг, тамирчдыг хүлээн авч уулзлаа. ЮУН ТҮРҮҮНД, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ШАЙБТАЙ ХОККЕЙН ТӨРЛӨӨР АЗИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛСЭН БАГ, ТАМИРЧДАД БАЯР ХҮРГЭЭД: “…Азийн цомын тэмцээний хошой аварга болсон нь спортын хувьд нөр их хичээл зүт...
  • 12/03/19

    Ерөнхийлөгч Х.Баттулга зарим музейн байр, ашиглалт...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.03.11/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг болон яам, нийслэлийн соёлын асуудал хариуцсан албаныхантай Үлэг гүрвэлийн төв музей, Дүрслэх урлагийн музей болон Монголын үндэсний музейд очиж, музейн байр, ашиглалт, үзмэрийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “…музей нь хүүхэд, залуусын хүмүүжил...
  • 08/03/19

    Алдарт эхийн одонтой 1000 ээж чуулав

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулган боллоо. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш 118 жил өнгөрч байгаа бөгөөд Монгол Улс 64 дэх жилдээ энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Алдарт эхийн I, II зэргийн од...
  • 20/02/19

    Ерөнхийлөгч ээлжит бус чуулган зарлан хуралдуулах ...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай” албан бичиг хүргүүлэв. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай албан бичигт: Улсын Их Хурлын өмнөх дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацаж, 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр т...
  • 31/01/19

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн жилийн тайланг сонслоо

    Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны жилийн тайланг танилцууллаа. Хуулийн дагуу Ерөнхийлөгч ажлын тайлангаа жил бүр УИХ-д ирүүлэх бөгөөд уг тайланг нэгдсэн хуралдаанаар 1 сарын дотор сонсох ёстой байдаг.  Тайланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Ерөнхийлөгчийн тайлангийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. Ерөнхийлөгчий...
  • 22/01/19

    УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах санал хүргү...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод “Санал хүргүүлэх тухай” албан бичиг илгээв. АЛБАН БИЧИГТ: Улсын Их Хурлын дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацаж, улс орон, ард иргэдийн амьдралд ноцтой хохирол учруулах сөрөг үр дагаврыг бодитойгоор бий болголоо. Тухайлбал, Монгол Улсын...
  • 04/01/19

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн б...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Энэхүү хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүдийн олонхи Улсын Их Хурлын даргыг огцруулах тухай саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэ...
  • 29/12/18

    Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

    Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 107 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Тэртээ 1911 оны энэ өдөр монголчууд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг халж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлан VIII Богд Жавзандамбыг хаанд өргөмжилж, төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэл өргөжээ. Мөн өдөр Гад...
  • 19/10/18

    Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалт...

    Өнөөдөр /2018.10.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийг хэлэлцлээ.  Хуулийн төслийг танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав. Төгрөгийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын улсын нөөцийг эзэмшин удирдах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүргийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын о...
  • 12/10/18

    2019 оны төсвийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

    Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийг хэлэлцэж байна.  Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2018 оны 10 сарын 5-нд хэлэлцсэн бөгөөд Ардчилсан намын бүлгийн зүгээс 5 хоногийн завсарлага авсан юм. Завсарлагааны хугацаа дуусч байгаа учир өнөөдөр анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хуулийн дагуу төсвийг 11 сарын 15-наас өмнө батлах ёстой. Завсарлага авсан Ардчилсан намын бүлгийг төлөө...
  • 08/10/18

    Хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын уд...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны наймдугаар сарын 30-ны өдөр хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцсан юм. Дээрх уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтаар яригдсан зөрчил, дутагдлуудыг арилгах, хамтарч ажиллах санал авах зэрэг асуудлаар эргэн уулзах тов гаргасны дагуу өнөөдөр дахин хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн байгууллагын удирдлагуудтай ...
  • 17/09/18

    Монголын анхны олон улсын стандартад нийцсэн хөнгө...

    Нийслэлийн Налайх дүүрэгт өнөөдөр Монголын анхны олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн зам, талбайг нээх ёслол боллоо. 400 метрийн тойрог бүхий хөнгөн атлетикийн зам болоод зээрэнцэг, бөөрөнцөг, жад, дүүгүүр, харайлт зэрэг спортоор хичээллэх, өрсөлдөх боломжтой талбайг Монголын хөнгөн атлетикийн холбооны хүсэлтийн дагуу Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тусламжаар барьж, байгуулсан б...
  • 27/08/18

    Манай улсын эмч нар 2011 оноос хойш элэг шилжүүлэн...

    Хавдар судлалын эмч нар Япон улсын мэргэжилтнүүдтэй хамтран Япон-Монголын хамтарсан олон улсын онол практикийн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг. Энэ жил энэхүү зөвлөгөөний Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл доор зохион байгуулж байна  Энэ жилийн олон улсын хурал “Элэг, цөс, нойр булчирхайн хорт хавдрын орчин үеийн оношилгоо эмчилгээ” сэдвээр  болж байгаа юм. Өнгөрсөн өдрүүдэд Япон, Солонгос, Энэ...
  • 17/08/18

    Ерөнхийлөгч Төрийн албаны зөвлөлийн даргад ёс зүйн...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод Төрийн албаны зөвлөлийн даргад хариуцлага тооцох тухай албан бичиг өнөөдөр  /2018.08.17/ хүргүүллээ. Албан бичигт, Төрийн албаны зөвлөл хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлэхгүй, Төрийн албаны зөвлөлийн дарга Зөвлөлийн үйл ажиллагааг зангидаж, удирдаж ажиллаж чадахгүй байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн албаны зөвлөлийн даргад ёс ...
  • 17/07/18

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит бус чуу...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай албан бичиг илгээлээ. Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай албан бичигт: “Улсын Их Хурлын нэр бүхий 26 гишүүн “төрийн албыг арилжаалсан “60 тэрбумын” зэрэг авлига, албан тушаалын томоохон асуудлууд Авлигатай тэмцэх газарт очоод замхран дарагддаг, тус газрын дарга Х.Энхжаргал авлига...
  • 11/07/18

    Х.Баттулга: Наадам бол бүх ард түмний эв нэгдэл, о...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлэв Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмыг нээж: “Наадамчин олон монголчууд аа, Манай улсад морилон ирсэн гадаадын жуулчид, анд н...
Нийт 14 хуудас/264 мэдээ