51266565
undramch@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2025
2024
2023
2022
2021
2020
Эхлэл
УИХ дахь ажил
Тойрог
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2025.02.28
Орон нутгийн хөгжил
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУШААТ СУМЫН "НЬЮКРОП" ХХК УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН БОЛЛОО
“Ньюкроп” ХХК нь 1995 оноос тус суманд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн бөгөөд шинжлэх ухаан, орчин үеийн дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, усалгаатай тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх зорилготойгоор байгуулагдсан. 2004 оноос эхлэн усалгаатай тариалангийн боломжит таримлуудын технологийг судалж, үрийн нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд тариалангийн нэр төрлийг өргөжүүлэн улаанбуудай, овьёос, төмс, шар лууван, сонгино зэрэг 5-6 төрлийн таримлыг сэлгээнд оруулан тариалж байна.
Тус компани нь 364 га болон 114 га бүхий хоёр талбайдаа тариалан эрхэлж байгаа бөгөөд эдгээр талбай нь Орхон голоос ердөө 400 орчим метрийн зайд байрладаг давуу талаа ашиглан, усалгааны өндөр хүчин чадалтай техникээр тоноглогдсон орчин үеийн усалгааны систем байгуулан ажиллаж байна. 2024 онд улаанбуудай 350 га талбайгаас 510 тн, хүнсний ногоо 40 га талбайгаас 935 тн ургац хураан авсан амжилт үзүүлжээ.
Эдгээр амжилт нь тус хамт олны уйгагүй хөдөлмөр, шинэ технологи нэвтрүүлэн, шинжлэх ухаанд суурилсан хөдөө аж ахуйн арга барилыг үр дүнтэй ашигласны илрэл юм. Улс орныхоо хүнсний аюулгүй байдалд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Ньюкроп” ХХК-ийн хамт олонд цаашдын ажил үйлс нь тариан түрүү мэт арвижин дэлгэрч байхын ерөөл дэвшүүлье.
ШИНЭ
МЭДЭЭ
Кэмбрижийн их сургууль дахь Монгол ба Өвөр Ази судлалын төвийн үйл ажиллагаатай танилцлаа
2025.03.24
Кэмбрижийн их сургуулийн Ухаалаг дэд бүтэц, барилгын төв, “Кавендиш” лабораторитой танилцав
2025.03.24
Парламентын Цахим үйлчилгээний асуудал хариуцсан албаны удирдлагуудтай уулзлаа
2025.03.20
Туурга улс минь хүчирхэг байг, Тусгаар тогтнол минь мөнх байг...
2025.03.18
Ч.Ундрам: Сэлэнгэ аймгийн эмнэлгийн үйлчилгээнд иргэд ам сайтай байна
2025.03.17
Дархан-Уул аймгаас улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч зургаа шалгарлаа
2025.03.08
Ч.Ундрам: Газар тариалангийн салбарыг татварын бодлогоор дэмжих хэрэгтэй
2025.03.08
ДАРХАН-УУЛ АЙМГААС ТОДОРСОН УЛСЫН АВАРГУУДАД ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
2025.03.06
ТӨВ АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМААС “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” ТОДОРЛОО
2025.03.01
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУШААТ СУМЫН "НЬЮКРОП" ХХК УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН БОЛЛОО
2025.02.28
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУШААТ СУМААС “УЛСЫН АВАРГА ФЕРМЕР” ТОДОРЛОО
2025.02.28
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын малчин Пунцагийн Даваацэрэн “Алтан тугал”-ын эзэн боллоо
2025.02.26
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЕРӨӨ СУМААС УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН ТОДОРЛОО
2025.02.26
Цагааннуур сум Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдлаа
2025.02.26
Найрамдал төслийн ээлжит форум боллоо
2025.02.21
БСШУСБХ хяналт, шалгалтын чиглэлээр хоёр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна
2025.02.18
Сэлэнгэ аймгаас Улсын хошой аварга малчин 7 “төрлөө”
2025.02.12
УИХ-ын гишүүн Ч.Ундрам Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБС-ийн сурагчидтай уулзлаа
2025.02.01
Эмэгтэй эрдэмтэд, судлаачдын илтгэлийн уралдаан Багануурт боллоо
2025.01.29
Ч.Ундрам: УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд 90 гаруй удаа хуралдлаа
2025.01.24