
Сонгуулиа цахимаар өгөх боломжийг мэргэжилтнүүд эрэлхийлж эхэллээ
Өнөөдөр /2025.04.16/ УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2025.01.14 ны 03 тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн Мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх бүрэлдэхүүн анхны хурлаа хийлээ.
Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлөөс УИХ гишүүн Д.Бум-Очирт ирүүлсэн хүсэлтэд үндэслэн УИХ дахь лобби бүлэг байгуулагдаж, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Б.Уянга, Б.Мөнхсоёл, С.Цэнгүүн нарын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан юм. Эхний ажлаа Сонгуулиа цахимаар өгдөг болох боломжийг эрэлхийлэн И-Монгол, СЕХ, Улсын бүртгэлийн газар зэрэг холбогдох байгууллагуудаас мэргэжилтнүүдээ оролцуулах хүсэлтийг илгээгээд буй талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Өнөөдөр дээрх мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүдээс гадна цахим салбарт өөрчлөлт авчраад буй технологийн мэргэжилтнүүдээс уг ажлын хэсгийг дэмжих Мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх бүрэлдэхүүн бүрдлээ. Тухайлбал, D-Parliament цахим өргөдөл, гомдлын системийг санаачлагч Б.Өлзийбат тус бүрэлдэхүүний нарийн бичгээр томилогдсон байна.
Анхны хурлаар Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдэд төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монгол цахим системийг хүртээмжтэй болгох, цахимаар сонгуульд оролцох эрхийг хангах боломжийн талаар мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл мэдээллээ солилцож, ажлын төлөвлөгөө, цаашид хэрхэн ажиллах талаараа дэлгэрэнгүй ярилцлаа.
Сонгуулиа цахимаар өгөх боломжтой бөгөөд Олон Улсад биечлэн болон цахим, шуудангаар өгдөг жишиг олон бөгөөд үе шаттайгаар нэвтрүүлсэн байдаг аж.
ШИНЭ МЭДЭЭ
