МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.03.27
Зам, Тээвэр

Ж.Алдаржавхлан: Гадагшаа валют болж гарч буй төсвийн зардлын огцом өсөлтүүдийг хязгаарлах саналтай

УИХ-ын чуулганы /2025.03.27/-ны өдрийн хуралдаанаар   Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ.

Гишүүд уг хэлэлцээртэй холбоотой асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: 

Өнгөрсөн чуулган дээр яг энэ хэлэлцээрийг баталж байхад Дэлгэрсайхан сайд, Туваан сайд 2 нэгамлалтыг өгөөд явсан. 20 сая тонн хүртэлхнүүрсээ гэрээний дүнгээр борлуулаад. Түүнээс дээш гарсныг зах зээлийн үнийн дүнгээр борлуулъя хэмээн УИХ-ыниндэр дээр хэлсэн. Тэр маань одоо гэрээндээ орсон уу? үгүй юу? гэдгийг хариулж өгнө үү? Хоёрдугаартнь нүүрсний гарцаа өргөтгөх ажиляг хэзээ дуусаж, хэдэн оны, хэдэн сард төмөр зам нь ашиглалтад орох вэ? гэж иргэд маань сонирхож байгаа. ГуравдугаартЖавхлан сайдаас асууя.Монгол улс олдог орлогынхоо 93%-ийг нь нүүрс, зэсээр олж байгаа юм байна лээ. Хуучин ч тийм байсанйрын ирээдүйд ч гэсэн нүүрс, зэсээр л амьдрах байх. Ямар ч ажил хийгээд бид нар огцом өөрчлөлтийг авчирч чадахгүй учраас. Хэдүүлээ төсвийн зардлынхаа огцом хүсэлтийг хязгаарлавал яасан юм бэ? Өнгөрсөн жил 27 их наяд байсан төсөв маань энэ жил 33 болсон. Бизнес эрхлэгчдийн маань хамгийн их хүсэж байгаа зүйл ханшийн тогтвортой байдал. Тэгэхээр үүнийг хангахын тулд төсвийнхөө зардлын огцом өсөлтүүдийг хязгаарлавал яасан юм. Төсвийн зардлын огцом өсөлтүүд чинь бүгдээрээ гадагшаа валют болж гараад байгаа. Гүүр барьсан ч валют болж байгаа. Машин худалдаж авсан ч валют болж байгаа. Тиймээс энэ төсвийн зардлынхаа огцом өсөлтийг ирэх жил бодлого гаргаж дахиж энэ 20%-аар өсөхдээрээ бодолцвол яасан юм бэ? Энэ ханш алдаад байхаарцалин тэтгэврийн нэмэгдэл чинь үнэ цэнгүй л болчих гээд байнадаа. Тийм учраас ирэх жилийн төсвийн бодлого дээр үүнийг бас анхаарч өгөөч ээ. Төсвийнхөө зардлыг хэдүүлээ бас жаахан хязгаарлавал яасан юм бэ?

Түүний асуултад, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Ц.Туваан нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ