МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.04.03
Улстөр

Б.Мөнхсоёл: "Анхны 126"-ийн түүхэнд үлдээж чадах гавьяа нь Авлигыг устгах явдал юм шүү

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.03) нэгдсэн хуралдаанаар “Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: 

1 дүгээрт авлига нь хэсэг улс төрчид ч юм уу тухайн асуудалд холбогдсон хүмүүст хамаатай асуудал биш. Тухайн улсад авлига их тусмаа эдийн засгийн өсөлт муу. Өөрөөр хэлэх юм бол хүний хөгжлийн индекстэй урвуу хамааралтай. Нийгэмд маш их хэмжээний сөрөг үр дагавар үзүүлдэг ийм том асуудал. Тэгэхээр ийм чухал асуудал дээр 126 гишүүн бид маш анхааралтай оролцох ёстой гэж үзэж байна. Авлигын талаар олон улсын маш олон индексүүд байдаг. Өнөөдөр бид нар ч гэсэн авлигын төсөөллийн индексийн талаар ярилцаж байна. Яагаад энэ индекс чухал вэ гэхээр улс төрчдөд итгэх итгэлийн асуудал, төсвийн зарцуулалтын асуудал хүртэл ордог. Тухайн бодлого боловсруулж байгаа хууль, эрх зүйн орчинд шийдвэр гаргаж байгаа байдал процесс нь ил тод байж чадаж байна уу? иргэдийн оролцоо байна уу? гэдгийг ч хардагЭнэ тайлан дотроо маш олон үзүүлэлтүүд энэ индекст ордог. Авлигатай тэмцэх газар авлигын талаарх төсөөлөл болон нөхцөл байдлын талаар иргэдэд болон улс төрчдөд ч гэсэн маш сайн мэдээлэл, мэдлэг өгөх хэрэгтэйУчир нь АТГ-ын нэг үүрэг нь урьдчилан сэргийлэх буюу авлигаас зайлсхийх.

2 дугаарт энэ авлига нь эдийн засаг болон бизнесийн орчинд маш их сөрөг нөлөөтэйгөөс гадна. Жаргалан гишүүнтэй санал нийлж байна. Залуучуудыгаа бид нар гадагшаа алдаад байна. Залуучуудад ажлын байр ховор. Мөн улс төрийн нам, улс төрчдийг дагахгүй бол ажлын байргүй. Ер нь ирээдүйгээ итгэх итгэлгүй болгоод байна. Энэ их улс төржилттэй энэ нийгэмд төрд ажиллах чадамжтай хүмүүс маш их ховордсон. Хүний нөөцийн асуудал зөвхөн бизнесийн секторт биш төрд бас байна аа. Сайн чадамжтай хүмүүсээ бид нар ажилд авч чадахгүй байна. Зөвхөн цалингийн асуудал биш. Нэр хүндийн асуудал эрсдэлийн асуудлууд байгаа шүү. Тийм учраас бид нар залуучуудаа гадагшаа алдаад байна.

3 дугаарт 2030 он гэхэд бид нар ядууралтай тэмцэнэ гээд дэлхий даяараа 160 гаруй улс нийлээд гарын үсгээ зурчихсан. Тэгтэл 2030 онд ядуурлыг байхгүй болгоход хамгийн сөрөг нөлөөлж байгаа нь энэ авлига өөрөө байна. Олон улсын ДНБ 2% нь авлигад явж байна гэж ийм тооцоо гаргасан. Энэ бодит байдал дээр энэ тооцоо 2% чинь үүнээс өндөр дүнтэй байх магадлалтай. Монгол Улсын хувьд болохоор Азийн сан гэх мэт байгууллагууд. Бизнес дэх авлига ер нь бизнесийн орчинд сөрөг нөлөөлж байгаа энэ авлигыг судалсан тоонууд маш их байдаг.

ШИНЭ МЭДЭЭ