МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.04.03
Хууль, эрх зүй

С.Зулпхар: Хууль тогтоомжийн тухай хууль бол хууль тогтоогчдын гарын авлага

УИХ-ын чуулганы /2025.04/03/-ны өдрийн хуралдаанаар "Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд" хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн С.Зулпхар:

Хууль тогтоомжийн тухай хууль бол өөрөө хууль тогтоогчдын гарын авлага.Энэ их чухал хууль. Аливаа зүйлийг хэм хэмжээгээр нь тогтоохгүй бол тэрнээс гарч болох үр дагаврыг нийгмийн бүхий л хүрээнд биеэрээ амсдаг гэдгийг мэдэж байгаа байх. Хөрөнгө оруулагчдын хамгийн их гомдоллодог, шүүмжилдэг зүйл бол. Хууль манайд ер нь тогтвортой байдаггүй, залгамж чанараа хадгалдаггүй, уламжлалаа хадгалдаггүй. Жишээ нь бизнесийн хүрээнд хөрөнгө оруулалт хийхэд их хүндрэлтэй байна гэдэг. Үүнийг бүх салбарын хүрээнд бол ярьж болно. 2024 оны 11 сарын 15-нд УИХ-ын цаашдын 4 жилийн стратегийг баталсан. Энэ стратеги дээр хэлэлцэж ярилцсан зүйл бол цаашдаа хууль боловсруулах үйл ажиллагааг маш нарийвчилсан процедуртайгаар боловсронгуй болгох ёстой юм байна гэдэг ойлголтод хүрсэн. Хуулийг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай учраас өнөөдөр хэлэлцээд явж байгаа нь зүйтэй гэж үзэж байна. Зарчмын хувьд бол дэмжиж байна. УИХ-ын гишүүний санаачлан боловсруулж буй хууль тогтоомжийн төсөлд УИХ-ын тамгын газар эсхүл судалгаа шинжилгээний байгууллага судлаач зардлын тооцоо хийнэ гэсэн байгаа юм. Хэрвээ судалгаа шинжилгээний байгууллага юм уу? судлаачаар зардлын тооцоо хийлгүүлэх бол энэ зардал хаанаас гарах вэ? үүнийг хэрхэн зохицуулж бодож байгаа вэ? Хоёрдугаарт, Шаардлагатай тохиолдолд тухайн асуудлаар бусад улсын эрх зүйн зохицуулалтын талаарх харьцуулсан судалгааг хийнэ ээ гэсэн. Тэгээд энийгээ их нарийвчилчихсан байгаа юм. Үндэсний эрх зүйн тогтолцоо, уламжлал, онцлог гээд тэгээд яах вэ? Гуравдугаарт, Манайд хууль бол тогтвортой байдаггүй нэг шалтгаан нь хуульд нэмэлт оруулахдаа хуулийн үзэл баримтлалаас тэс ондоо эсэргүүцсэн байдлаар. Шинэ үзэл баримтлал гаргаад хуульд нэмэлт өөрчлөлт оруулчихдаг.

Түүний асуултад, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, ажлын хэсгийн гишүүн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ