
2025.03.16
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Говийнхон Төрийн дээд шагнал гардлаа
УИХ-ыг гишүүн Р.Сэддорж Шинийн 15-ны билэгт сайн өдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 2-р сарын 24-ны өдрийн 26 дугаар зарлигаар төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн, ажил хөдөлмөрөө төр засгаар үнэлүүлсэн хүмүүст шагналыг нь
гардуулж өглөө.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
- Монгол улсын мэргэн, сурын харваач Сэрээгийн Баярмаа
- Автотээврийн салбарт 32 жил ажиллаж байгаа Раднаагийн Бөхбат
- Хөдөө аж ахуйн салбарт 33 жил ажилласан, өндөр настан Түдэвийн Нэргүй
- Боловсролын байгууллагад 35 жил ажилласан Цэндоогийн Цоо
Алтан гадас одонгоор
- Цогт-Овоо сумын малчин Пүрэвжавын Батцэнгэл
- Эрүүл мэндийн салбарт 20 жил ажилласан Гүнсэнгийн Мөнхнасан
- "Говийн анир" ХХК-ийн захирал, холбооны инженер Бүрэнзаяагийн Чинбат
- Боловсролын салбарт 37 жил ажилласан Дагвын Мөнхгэрэл
- Гурвантэс сумын малчин Пүрэвийн Дэмбээ
- 38 жил тогоочоор ажилласан Ургамалын Наранбилэг
- Номгон сумын боловсролын салбарт 43 жил ажилласан Бямбаагийн Алтанцэцэг
- Боловсролын салбарт 32 жил ажилласан Долгорын Гэрэл
- Эрүүл мэндийн салбарт сантехникчээр 51 жил ажилласан Галсангийн Гансүх
- Улсад 39 жил ажилласан Мандахын Эрдэнэцогт
- Хөдөө аж ахуйн салбарт 50 жил ажилласан Цэндоогийн Хүүхэн
- Хөдөө аж ахуйн салбарт 45 жил ажилласан Чулуунмаамын Хөсөө
- Боловсролын салбарт 40 жил ажилласан Гомбын Энхтуяа
- Гүний ус компанийн ус түгээгчээр 30 жил ажилласан Бат-Өлзийн Болормаа
- Хөдөө аж ахуйн салбарт 35 жил ажилласан Пүрэвийн Аюуш
- Гурвантэс сумын өндөр настан Гончигдоржийн Пүрэв, Ойдовын Оюунцэрэн
Хөдөлмөрийн хүндэт медалиар
- Эрчим хүчний салбарт 28 жил ажилласан Сэмүүдэйн Ганбаатар
- Эрчим хүчний салбарт 34 ажилласан Батбазарын Галбазар нар тус тус шагнагдлаа.
ШИНЭ МЭДЭЭ

Цэл залуухан АРДЧИЛАЛД бид хайртай
2025.04.08



МОНГОЛ УЛС МИНЬ ӨНӨ МӨНХӨД ОРШИГ
2025.03.18

Говийнхон Төрийн дээд шагнал гардлаа
2025.03.16