
2025.04.10
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Герман улсад цалинтай, тэтгэлэгтэй суралцах боломжтой
УИХ-ын гишүүн Д.Энхтуяагийн НИХТ-р ажиллаж байхдаа эхлүүлсэн Герман улсад нарийн мэргэжил эзэмшингээ мэргэжлээрээ цалинтай ажиллах хосолсон сургалтын төсөл 4 дахь жилдээ амжилттай явагдаж байна.
Өнөөдөр 100 гаруй залуус тус улсыг зорьжээ. Эхэлсэн ажлаа тууштай ,мөн чанартай хийдэг нь герман чанар юм. Уг төслийг хамтран хэрэгжүүлэгч Тюрингэн мужийн худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч, Боловсролын газрын албан тушаалтнууд, төслийн удирдагч Heiko Schueler нар жил бүр Монголд ирж төслийн үйл явц ,ирэх жилийн ажлуудаа төлөвлөдөг.
Өнгөрсөн жилүүдэд төлөөлөгчийн хувиар хүлээн авдаг байсан бол энэ жил гишүүний хувиар хүлээн авч Засгийн газрын ордонтой танилцуулав. Герман улсад нарийн мэргэжил эзэмшсэн хүн өндөр цалинтай ажилд орж, амьдрал ахуй нь сайхан байдаг. Бүх хүмүүс дээд боловсрол эзэмших шаардлага байхгүй.Энэ бол тус улсын хөгжлийн гол тулгуур бодлого юм. Бид ч мөн нарийн мэргэжил эзэмшин их бүтээн байгуулалтыг гардан хийж байж хөгжинө. Дарга улс хэзээ ч хөгждөггүй!
ШИНЭ МЭДЭЭ


