МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Золжаргал: Монголчууд дэлхий даяар тарж амьдрах нь соёл, санхүүгийн хувьд, тусгаар тогтнолд ч эерэг нөлөөтэй!
2025.04.12
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Ж.Золжаргал: Монголчууд дэлхий даяар тарж амьдрах нь соёл, санхүүгийн хувьд, тусгаар тогтнолд ч эерэг нөлөөтэй!

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал өнгөрсөн сард Их Британид технологийн компаниудад ажилладаг залуучуудтай уулзсан.

Тэрбээр, "Монголчууд дэлхий даяар тарж амьдрах нь сайн зүйл. Соёлын хувьд, санхүүгийн хувьд, тусгаар тогтнолд ч нөлөөтэй. Өнгөрсөн сард Их Британид технологийн компаниудад ажилладаг залуучуудтай уулзсан. Бас Оксфорд, Кембриджийн монгол эрдэмтэдтэй ярилцсан. Монголчуудын холбооны уулзалтад очиж зөндөө л мэдээлэл авч, зөндөө л юм бодогдсон.

Монголд хийж болох ажил байна. Боломжгүй ажил ч бас байна. Энд боломжгүй ч тэнд боломжтой бол тэндээ бүтээж явах нь дээр. Нарийн мэргэжлийн, гоц авьяас энд ирээд зэврээд дуусвал яана! Тийм болохоор сурсан мэдсэнээ эх орондоо хэрэргжүүл гэдэг үгийг болгоомжтой хэрэглэх болсон. Хүний амьдрал, мэргэшлийн онцлогийг мэдэхгүй байж ингэх тэгэх ёстой гээд байх нь зохимжгүй.
Эргээд нутагтайгаа холбоотой, ирж очдог, мөнгө санхүүгийн урсралтай, хүүхдүүд нь монгол хэл, соёлтой байх нөхцлийг бүрдүүлэх нь харин монгол төрийн бодлого байх учиртай. Тийм учраас хилийн чанад дахь монголчуудыг дэмжих гишүүдийн бүлэг УИХ-д байгуулагдаж, Инновац цахим бодлогын байнгын хорооноос төрийн цахим үйлчилгээ ба сонгуульд зайнаас оролцох боломжийг судлах ажлын хэсэг гараад, түүнд оролцоотой ажиллаж байна" гэв.

ШИНЭ МЭДЭЭ