
2025.04.09
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи
Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-д УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга ажиллалаа
2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбат болон компанийн төлөөллүүд Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Жаргалсайханы Золжаргал, түүний зөвлөх Төмөр-Ухны Золбоот нартай албан уулзалт хийлээ.
Инновац, цахим бодлогын байнгын хороо нь төрийн бодлогыг цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, дижитал хөгжил, хиймэл оюун ухаан, технологийн инновацийн чиглэлээр хэрэгжүүлэхэд чиглэсэн шийдвэрүүдийг гаргадаг чухал бүтэц бөгөөд уулзалтын хүрээнд Мэдээлэл холбооны сүлжээ компанийн үйл ажиллагааны чиглэл, цаашдын хөгжлийн бодлого, мөн нийслэл, орон нутагт нийтийн хяналтын камерын ашиглалт, үйлчилгээний менежментийг хариуцан ажиллах боломжийг хэлэлцлээ.
ШИНЭ МЭДЭЭ




