
АХМАДУУД "ХУРДАН СИОТ" КЛУБЫН ХҮҮХДҮҮДТЭЙ ХАМТРАН ЦАХИМД СУРАЛЦАЖ БАЙНА
Даланзадгад сумын Гурвансайхан хороололд байх 80 га ойн зурваст 1,7 га газрыг Аймгийн Чөлөөт ахмадын холбоо эзэмшин 10 гэр, "Эмээгийн цайны газар", ахмадын өдөр өнжүүлэх зэргийг ажиллуулж байгаа юм.
Өмнөговь аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ Ахмадын өргөө, "Эмээгийн цайны газар" сум болгонд байгуулж өгсөн байдаг.
Даланзадгад суманд байгуулсан Ахмадын өргөө, Эмээгийн цайны газрыг 2019 онд Ахмадын Чөлөөт холбоонд хариуцуулж өгснөөр үйл ажиллагаа нь идэвхжиж, сэргээн засварлаж, гэр бараагаа сэлбэн тордож, мод бутаа услан ногоон байгууламжаа сэргээж, ахмадууд маань цугларч олон сайхан ажлуудыг санаачлан хийж байна.
Өнөөдөр Ахмадын өргөөгөөр орлоо, орчин үеэ дагаад цахим хэрэглээнд суралцаж байна гээд ахмадууд маань хүүхэд залуустай хамт бужигналдаж байхтай нь таарав.
Өмнөговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх, "Хурдан СИОТ" клубын хүүхдүүд, Чөлөөт ахмадын холбоотой хамтраад эмээ өвөө нарыгаа цахим хэрэглээнд суралцуулж байгаа нь маш сайхан сэтгэгдэл төрүүллээ.
ШИНЭ МЭДЭЭ


