МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ӨМНӨГОВИЙН АРДЧИЛЛЫН ТҮҮХ БОЛ МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН ТҮҮХ ЮМ
2025.04.21
Орон нутгийн хөгжил

ӨМНӨГОВИЙН АРДЧИЛЛЫН ТҮҮХ БОЛ МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН ТҮҮХ ЮМ

Ардчиллыг эрхэмлэн дээдэлж түүхэн он цагуудад намынхаа үзэл баримтлалаас алхам ч ухраагүй журмын нөхөд та бүхнээрээ бахархаж байна.
Өмнөговь аймаг маань Монголын Ардчиллын 35 жилийн хугацаанд #түүхэн ялалтыг олон удаа авч ирсэн билээ.
Өмнийн говийн хөгжил дэвшил ард иргэдийн маань амьдрал ахуй, өрх гэр бүлийн өөдлөн дээшлэх бүхий л боломж нөхцлийг үе шаттайгаар бий болгож, бүтээн босгож ирсэн үе үеийн УИХ-ын гишүүд, сайд нар, намын удирдлага, намын хороо, гишүүд, дэмжигчид та бүхэндээ халуун талархал илэрхийлье.
Өмнөговьчууд Ардчилсан намд өндөр итгэл хүлээлгэдэг, итгэлийг бид сэтгэл зүтгэлээр хариулж, ирээдүйд илүү ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн урам зоригтой урагшилсаар байна.
Ардчилсан намаа эмхлэн байгуулж, говь нутагтаа ардчиллын анхны шанг татаж явсан алтан хараацайнууд, ахмад зүтгэлтнүүдийн маань тэсвэр тэвчээр, зориг зүрх, тухайн цаг үеийн үзэл суртлыг сөрөн тэмцсэн итгэл найдвар бүхэн нь өнөөгийн бидний амжилт ялалтын үндэс суурь нь юм. Өнөөдөр бид үе үеийн Ардчилагчдынхаа алдар гавьяаг дуулж, мөнх тэнгэрийн орныг зорьсон эгэл олон анхдагчдаа санан дурсах өдөр!
Аймаг орон нутгаа удирдан чиглүүлэх, улс эх орондоо ихийг хийж бүтээх хүч чадал, хүсэл тэмүүлэлтэй залуу хойч үеийнхэндээ итгэл дүүрэн байгаарай. Та бүхнийхээ хичээсэн бүхнийг талаар болгоогүй Өмнөговь аймгийн Ардчиллын түүх бол Монголын ардчиллын түүх юмаа.
Ажил хийдэг, амласнаа хэрэгжүүлдэг болохоор Ардчилсан намд Өмнөговьчууд дүнгээ тавьдаг.
Авсан дүнгээ алдахгүйн төлөө ахин дахин хичээсээр явна.
Ардчиллын алтан буухиа хэзээ ч үл тасрах Алтанхан говийн ард түмэндээ, Ардчилсан намын гишүүд дэмжигчиддээ 35 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, айл бүхэн амар амгалан, элэг бүтэн, эрүүл саруул явахын ерөөл дэвшүүлье.
Монголын говь хөгжих болно
Өмнөговь аймаг
2025.04.20

ШИНЭ МЭДЭЭ