МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Бонд форум 2025” арга хэмжээ зохион байгууллаа
2025.04.18
Эдийн засаг, Худалдаа

“Бонд форум 2025” арга хэмжээ зохион байгууллаа

Санхүүгийн зохицуулах хорооноос Монгол Улсын Их Хурал, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран “Бонд форум 2025” арга хэмжээг өнөөдөр буюу 04 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд оролцож, “Яагаад бондын зах зээл вэ?” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, аймаг, нийслэлийн Засаг даргаас гаргах бонд болон уг бондын ач холбогдлын талаар саналаа хэллээ.

Тухайлбал, аймгийн Засаг даргаас гаргасан бонд нь орон нутгийн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийг тухайн бүс нутагт нь хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжүүлэх боломжийг бий болгох, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төсвөөс хараат байдлыг бууруулах, бие даасан байдлыг бэхжүүлэх ач холбогдолтойг Өмнөговь аймгийн жишээгээр ярилаа.

ШИНЭ МЭДЭЭ