МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд, Даваат багийн иргэдтэй уулзлаа
2025.04.20
Орон нутгийн хөгжил

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд, Даваат багийн иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Д.Батлут Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд, Даваат багийн иргэдтэй уулзаж байна. Ингэснээр Орхон аймгийн 7 багийн нийт 1500 орчим иргэнтэй уулзаж, УИХ-ын гишүүний ажлын тайлангаа танилцуулан, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн санал хүсэлт:

  • Багийнхаа цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, шинэ цэцэрлэг барих
  • Агаарын бохирдлыг бууруулахад бодит ажлыг тусгах
  • Инженерийн шугам сүлжээнд гэр хорооллын өрхүүдийг холбох
  • Эмнэлгүүдийн цаг товлох үйлчилгээг эмчийн ачаалалтай оновчтой уялдуулж цаг олгох
  • Хувийн эмнэлгүүдэд ЭМД сангаас хязгаар тогтоосноор ахмадууд хэвтэн эмчлүүлж чадахгүй байгаа зэрэг асуудлаар саналаа илэрхийлж, хариулт авлаа.
  • Өнөөдрийн иргэдээс гарсан санал хүсэлтийг миний биеэс гадна, Эрдэнэт хотын орлогч Б.Мөнхдалай, Орхон аймгийн Хамтын ажиллагаа, гадаад дотоод төсөл хөтөлбөр хариуцсан удирдагч Б.Оюун-Эрдэнэ, Баян-Өндөр сумын засаг дарга Б.Мөнхбаяр болон тус багуудаас сонгогдсон аймаг, сумын төлөөлөгчид сонсож, бүх шатны түвшинд хамтран ажиллаж, шийдвэрлэх боломжтой асуудлуудыг бодит ажил болгохоо илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Батлут: 

Өнгөрсөн хугацаанд Шанд багийн иргэдээс нийт 76 хүсэлт ирүүлснээс 51 хүсэлтийг, Даваат багийн иргэдээс нийт 119 хүсэлт ирүүлсний 83-ыг нь бүрэн шийдвэрлэсэн. Эдгээр багуудад өрхийн үйлдвэрлэл, бичил бизнесийг дэмжих төслийн хүрээнд нийт 102 өрхөд шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэгийг үзүүлж, өрхийн амжиргааг дэмжиж, өөртөө ажлын байр бий болгох боломжийг олгосон.

ШИНЭ МЭДЭЭ