
2025.04.19
Орон нутгийн хөгжил
Орхон аймгийн Баян-Өндөр сумын ууган багийн нэг Дэнж багийн иргэдтэй уулзалт хийлээ
УИХ-ын гишүүн Д.Батлут Орхон аймгийн Баян-Өндөр сумын ууган багийн нэг Дэнж багийн иргэдтэй уулзаж байна.
тэрбээр, Эрдэнэт хотын хамгийн олон оршин суугчтай багийн иргэд багийн нэгдсэн байртай болох гэж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд:
- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлэлт өгч сайжруулах ажлын хэсгийн ажилласан байдлын үр дүн, чанаргүй эмийн хэрэглээг халж чадсан эсэх
- Уран олборлолтын МУ-д үзүүлэх нөлөө, хортой эсэх
- Дэнж багийн зам засварын ажлыг эрчимжүүлэх
- Өрхийн болон бичил бизнес эрхлэгчдийг нэгдсэн үйл ажиллагаа явуулах ажлын байртай болгох
- Түрээсийн орон сууцыг хувьчлах эрхзүйн орчныг бүрдүүлэх
- “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-аас Орхон аймгийн анхдагчид, ахмадуудад хувь хишиг хүртээх
- Сургууль, цэцэрлэгийн засвар, зогсоолын асуудал зэрэг санал хүсэлтүүдийг илэрхийлж, сонирхсон сэдвээр хариулт авлаа.