
2025.04.17
Орон нутгийн хөгжил
Булган аймгийн Тэшиг сумын ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид “Дурсамжийн дэвтэр”-ийн аянд нэгдлээ
Булган аймгийн Тэшиг сумын ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид “Дурсамжийн дэвтэр”-ийн аянд нэгдлээ. Ингэснээр тус аянд нэгдсэн Хойд бүсийн 25 дахь сумын хүүхдүүд болж байна.
Дурсамжийн дэвтэрийн аяныг өрнүүлснээр:
- Төгсөх ангийн сурагчдад насан туршдаа хадгалагдах сайхан дурсамжийг бүтээж
- Анги хамт олны уур амьсгалыг сайжруулах, бие биенээ улам сайн таньж мэдэх
- Утасны хэрэглээг бууруулж, бүтээлч ажил, амьд харилцааг үүсгэх зэрэг сэтгэлзүйн олон талт ач холбогдолтой, нийгэмд чиглэсэн бүтээлч төсөл юм.