
Ажлын хэсгийн хуралдаан боллоо
Манай улсын эрүүл мэндийн тогтолцоо иргэдийг өвдөхөөс нь өмнө яаж эрүүл байлгах вэ гэдэгт биш өвдсөн хойно нь яаж эмчлэх вэ гэдэгт анхаарч байгаа учраас энэ салбарын ачаалал маш өндөр байна.
Эмнэлгийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх хамгийн оновчтой арга зам бол өвдөхөөс нь өмнө хэрхэн хүнээ эрүүл байлгах вэ гэдэгт чиглэж, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг өндөр түвшинд хөгжүүлэх шаардлагатай байна.
Хоёрдугаарт, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эм эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэхдээ импортын бүтээгдэхүүнийг хоёр дахин нэмэгдүүлж төсвөөс санхүүждэг ЭМБайгууллагуудад нийлүүлж байна. Ийм өндөр өртгөөр тендерээр нийлүүлэгдсэн бараа бүтээгдэхүүний үнэ дэлхийн жишигтэй нийцэж буй эсэхэд судалгаа хийж, хяналт тавих ёстой.
Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, гүйцэтгэлийн санхүүжилтээр санхүүждэг болсон нь дэвшил хэдий ч хүн ам багатай ӨЭМТөвүүдийн санхүүжилт багассанаар үйл ажиллагаа доголдож эхэлсэн асуудлууд үүсч байна. Ийм хуулийн цоорхойг нөхөх ёстой зэрэг байр сууриа илэрхийллээ.
Өнөөдөр “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн хуралдаан болж байна.
Тус ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд үүрэгт ажлын хүрээнд бүх шатлалын нийт 20 гаруй эмнэлгүүдэд ажиллаж бодит байдал, тулгамдаж буй асуудалтай биечлэн танилцаж, хуулийн хэрэгжилт хөрсөн дээр бодитоор бууж буй эсэх, тулгамдаж буй асуудал зэрэгт үнэлэлт дүгнэлт өгч ажиллажээ.
Мөн үеэр Эрүүл Мэндийн яам, лавлагаа шатлалын эмнэлгийн төлөөллөөс эрүүл мэндийн байгууллагын ажилчдын өнөөгийн нөхцөл байдал, ажлын ачаалал, сэргээн засах тусламж үйлчилгээний хүртээмж, өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл танилцуулгыг хийлээ.