
2025.03.22
Орон нутгийн хөгжил
Эрдэнэт 1990, 1992 оны төгсөгчдийн “Спортын наадам” эхэллээ
Тус наадмаас шалгарсан шилдэг баг, хамт олон Дархан хотод зохион байгуулагдах “Монгол 90, 92” спортын наадамд Орхон аймгаа төлөөлөн оролцох юм.
УИХ-ын гишүүн Д.Батлутын хувьд 1992 онд Эрдэнэт хотынхоо 5-р сургуулийг төгсөж байсан юм. Тэрбээр, манай үеийн төлөөлөл урлаг спортын өндөр авьяастай, салбар бүртээ манлайлсан олон сайхан залуус бий. Өнөөдөр тэднийгээ дэмжиж, тэмцээний нээлтэд оролцон, амжилт хүслээ гэв.