Дарханд олон улсын жишигт нийцсэн Шүүхийн барилгын шав тавигдлаа
2025.04.07
Орон нутгийн хөгжил

Дарханд олон улсын жишигт нийцсэн Шүүхийн барилгын шав тавигдлаа

Өнөөдөр /2025-04-07/ Сангийн сайд Б.Жавхлан Дархан-Уул аймагт олон улсын жишигт нийцсэн Шүүхийн барилгын шавыг тавилцлаа.

Энэхүү барилга нь зөвлөлдөх тасалгаа бүхий 8 шүүх хуралдааны танхимтай, оролцогч олонтой хэрэг маргаан шийдвэрлэх 105 м.кв талбайтай, нэг шүүх хуралдааны танхимтай, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын 98 ажлын өрөөтэй.

Түүнээс гадна өмгөөлөгч, прокурор, насанд хүрээгүй этгээдийн, эд мөрийн баримт хадгалах, архив, шүүхийн өрөөнүүд нь тус тусдаа учраас шүүх үйл ажиллагааны стандартад нийцүүлсэн зохион байгуулалтай юм.

Мөн шүүгдэгч, яллагдагч нь түр саатуулах өрөөнөөс эрүүгийн шүүх хуралдааны танхим руу тусдаа орж гарахаар хөдөлгөөнийг зохицуулсан зэрэг нь шүүгчийн хараат бус аюулгүй байдлыг архитектурийн шийдлээр хангахыг зорьсон байна.

Барилгын үндсэн гүйцэтгэгчээр “Бүтээлч трейд” ХХК шалгарч, барилгыг 2026 оны 8-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
2025 онд улсын хэмжээнд нийт 5 байршилд шүүхийн зориулалттай барилга байгууламж баригдана.

ШИНЭ МЭДЭЭ