
2025.04.01
Эдийн засаг, Худалдаа
Гадаад эх үүсвэр татахад банкуудад бодлогын дэмжлэг үзүүлнэ
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хурал өнөөдөр /2025.04.01/ боллоо.
Хуралд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Өнөөдрийн ээлжит бус хурлаар гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр өмнөх хурлаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, алтны санхүүжилт, гадаад эх үүсвэр татахад банкуудад бодлогын дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Монголбанканд зөвлөмж хүргүүлэхээр тогтов.
ШИНЭ МЭДЭЭ


