МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар санал солилцлоо
2025.03.27
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар санал солилцлоо

Монгол Улсын Их Хурал (УИХ)-ын Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Мандхай, УИХ-ын даргын зөвлөх Б.Батзаяа, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны Ажлын албаны төлөөлөл УИХ-ын гишүүн, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатартай уулзав.

Уулзалтаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлээс гарч буй дайвар бүтээгдэхүүний боловсруулалт, технологийн шинэчлэл, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх асуудлуудаар санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд Байнгын хорооны дарга С.Ганбаатар Шинэ хоршоо хөдөлгөөнийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ