МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“ХОРШООЛОГЧДЫН ЗӨВӨЛГӨӨН”-нд оролцлоо
2025.03.11
Орон нутгийн хөгжил

“ХОРШООЛОГЧДЫН ЗӨВӨЛГӨӨН”-нд оролцлоо

Хэнтий аймгийн “ХОРШООЛОГЧДЫН ЗӨВӨЛГӨӨН”-нд УИХ-ын дарга Д. Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга Л. Энхнасан, УИХ-ын гишүүн Ц. Идэрбат, УИХ-ын гишүүн У. Отгонбаяр, УИХ-ын гишүүн Ш. Бямбасүрэнгийн хамт оролцлоо.

Хэнтий аймгийн тухайд 18 сумын 416 хоршоо "Шинэ хоршоо - Чинээлэг малчин" хөдөлгөөнд нэгдсэн бөгөөд өнөөдрийн зөвлөгөөнд 300 гаруй хоршоологчид ирж оролцлоо. Хоршоодын гишүүдэд жишиг хоршоо байгуулах, олон улсын сайн туршлагуудын талаар танилцуулга хийлээ.

Хэнтий аймгийн хувьд нийт 500 гаран анхан, дунд шатны хоршоод байгуулагдан ажиллаж байна. Зөвөлгөөнийг Шинэ хоршоо салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Зээлийн батлан даалтын сан, Арилжааны банкууд хамтран зохион байгууллаа.

ШИНЭ МЭДЭЭ