МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

О.Саранчулуун: Осол гэмтэл, хордлогоос урьдчилан сэргийлэх, эмтэй төстэй бэлдмэлийн хэрэглээг зохицуулах шаардлагатай
2025.04.23
Эрүүл мэнд

О.Саранчулуун: Осол гэмтэл, хордлогоос урьдчилан сэргийлэх, эмтэй төстэй бэлдмэлийн хэрэглээг зохицуулах шаардлагатай

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.04.22) хуралдаж, “Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож, хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх сургалт сурталчилгааны ажлын үр дүнгийн талаар, боловсролын байгууллага, эцэг эхчүүдтэй хэрхэн хамтран ажилласан болон хуулиар зохицуулсан зар сурталчилгаанд хориглох зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлсэн, илэрсэн зөрчил дутагдалд ямар хариуцлага тооцсон талаар асуулаа. 

Мөн "Осол гэмтэл, хордлогоос урьдчилан сэргийлэх, эмтэй төстэй бэлдмэлийн хэрэглээг зохицуулах, нийгмийн эрүүл мэндийн нэгдсэн бодлого төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарал хандуулах нь зүйтэй" гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ