МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дэлхийн банк, Олон Улсын Валютын Санд ажиллаж буй монгол залуустайгаа уулзлаа
2025.04.23
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Дэлхийн банк, Олон Улсын Валютын Санд ажиллаж буй монгол залуустайгаа уулзлаа

Манай мундаг залуус дээрхи хоёр олон улсын байгууллагад эдийн засагч, судалгаа мониторинг, эдийн засгийн аналистик, ядуурал хариуцсан мэргэжилтэн,санхүүгийн удирдлагын менежер,олон улсын санхүүгийн корпорацын хөнгөлөлттэй зээлийн эдийн засагч, валютын сангийн хүний нөөцийн мэргэжилтэн гэх мэт олон мэргэжлээр ажиллаж байна.

Зарим нэг нь Монголдоо очин ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Гагцхүү олон улсын байгууллагад ажиллаад ирсэн залууст төрийн албанд орж ажиллах боломж тааруу байгааг хэллээ. Олон жилийн дадлага туршлага мэдлэг боловсролыг нь дүйцүүлэхгүй бүхнийг эхнээс нь эхлэх болдог нь тэдэнд бэрхшээлтэй байдгыг ярьж байна. Тийм учраас төрийн албаны багц хуулийн өөрчлөлтөнд уян хатан хандаж нарийн мэргэжил эзэмшсэн залуусыг эх орондоо ажиллах боломжоор хангах талаар санал хүсэлт гаргаж ярилцлаа.

ШИНЭ МЭДЭЭ