МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ХАА-н салбарт тулгамдаж буй хэд хэдэн асуудлуудад санал солилцлоо
2025.03.21
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

ХАА-н салбарт тулгамдаж буй хэд хэдэн асуудлуудад санал солилцлоо

Дархан-Уул аймагт ажиллаж аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр аймгийн ХАА-н салбарт тулгамдаж буй хэд хэдэн асуудлуудад санал солилцлоо.

Тухайлбал Монгол улсын Засгийн газар, ХХААХҮЯамнаас 10 нэр төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг олгодог. Уг урамшуулалд жимс жимсгэнэ тариаланчдыг хамруулах, аймгийн 4989 га газрыг тариалангийн газарт шилжүүлэх явцыг түргэсгэх, ЖДҮ-ийг дэмжих томоохон төв байгуулах саналыг дэвшүүлж мөн "Шинэ хоршоо" хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал солилцсон юм.

ХАА-н салбарт хийж хэрэгжүүлэх ажлуудыг дэмжин ажиллахаа илэрхийлж цаашид холбогдох яамтай гарц шийдлийг хэлэлцэхээр боллоо.

ШИНЭ МЭДЭЭ