
2025.03.21
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
“Боловсролын зээлийн сангийн журмын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдана
Энэхүү хэлэлцүүлгийг их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулна.УИХ-ын БСШУСБХ-ны 2024 оны 02 тогтоолоор байгуулагдсан "Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулах" үүрэг бүхий УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан ажлын хэсэг 03 дугаар сарын 24-25 өдрүүдэд МУИС, ШУТИС, МУБИС, АШУҮИС, Этүгэн их сургуулийн оюутан залуучуудтай “Боловсролын зээлийн сангийн журмын шинэчлэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Уг хэлэцүүлэгт УИХ-ын гишүүд болон Боловсролын яам, Боловсролын зээлийн сангийн холбогдох албан тушаалтнууд, дээрх сургуулийн оюутнуудаас гадна хувийн их дээд сургуулийн оюутнууд оролцох юм.
ШИНЭ МЭДЭЭ


ТА БҮХЭН МИНЬ САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!
2025.03.01