
2025.03.20
Гадаад харилцаа
Монголын ирээдүй гэрэлтэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Дашзэгвийн Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлалаар Парламент хоорондын ач холбогдол бүхий олон уулзалтууд болж байгаагийн дунд Британийн технологийн компанид ажиллаж буй Монгол залуустай уулзсан уулзалтаар надад үнэхээрийн Монголын гэрэлтсэн ирээдүй сэтгэлд багтан Монгол залуусаараа бахархлаа.
Хиймэл Дагуул, Технологи, Инноваци, Хиймэл Оюун Ухаан, Эдийн Засаг Банк Санхүүгийн салбарын дэлхийн тэргүүлэгч компаниудад Зөвлөх болон Дэд Захирал хүртэлх албан тушаал хашиж буй залуусын мэдлэг ур чадвар, алсын хараа, мэдлэг, боловсрол үнэнхүү бахархам байна. Цаашид бид улс эх орныхоо бүтээн байгуулалтын ажилд гадны мэргэжилтэн ажиллуулан өндөр цалин төлөх бус өөрсдийн оюун санааны тархи болсон эдгээр залуусаа эх оронд нь ажиллуулж мэдлэг боловсрол туршлагаас гадна сэтгэлийнх нь хамтаар хэрэгжүүлбээс их үйлсийн далай болно доо гэж бодлоо.
Түүнчлэн айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Цахим үйлчилгээний асуудал хариуцсан албаны удирдлагууд, Олон Улсын Парламентын Холбооны Британийн бүлгийн гишүүдтэй уулзаж, ил тод парламентыг төлөвшүүлж, инновацид суурилсан цахим засаглалыг хөгжүүлэх хүрээнд санал солилцсон юм.
ШИНЭ МЭДЭЭ

Оксфордын Их Сургуульд зочиллоо
2025.03.22

Монголын ирээдүй гэрэлтэж байна
2025.03.20


Япон улсад асаргааны даатгал үйлчилдэг
2025.02.14