batsumberel@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Эхлэл
УИХ дахь ажил
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2025.03.19
Гадаад харилцаа
Ажлын хэсгийн гишүүд БНСУ-ын худалдан авах үйл ажиллагааны эрх зүйн орчинтой танилцжээ
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 104 дүгээр захирамжаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараар ахлуулсан УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Ч.Лодойсамбуу, Б.Найдалаа, П.Сайнзориг, С.Эрдэнэбат нар 2025 оны 03 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд БНСУ-д ажиллаж, төрийн худалдан авах ажиллагааны дэвшилтэт бодлого, технологийг судалж, туршлага солилцсон байна. Мөн тус улсын худалдан авах ажиллагааны цахим систем болох “KONEPS”-ийн үйл ажиллагаа, худалдан авах ажиллагааг дэмжих стратегийн төлөвлөгөө, орчин үеийн төрийн худалдан авалтын шинэчлэлийн явцтай танилцжээ.
Ажлын хэсгийн гишүүд тус улсын Төлөвлөлт сангийн орлогч сайд Ким Юүн Сан, Төрийн худалдан авах ажиллагааны албаны дарга Лим Ки Гюн болон албаны бусад хүмүүстэй уулзалт хийсэн байна. Түүнээс гадна Сөүл хотын метрог хариуцан ажилладаг тус хотын Тээврийн корпорацийн удирдлагуудтай уулзаж, корпорацийн худалдан авах ажиллагаа болон хотын метроны удирдлагын системтэй танилцаад Улаанбаатар хотод метро барих асуудал, шийдлийн талаар санал солилцов
ШИНЭ
МЭДЭЭ
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025.06.19
Н.Батсүмбэрэл: Мэргэжлийн хяналтын газар байх нь зөв үү, буруу юу?
2025.06.17
Н.Батсүмбэрэл: Аймгийн төвүүдэд ногоон санхүүжилт, ногоон орон сууцны зээлийг бий болгох хэрэгтэй
2025.06.17
ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2025.06.17
Н.Батсүмбэрэл: Хувийн сургууль, Улсын сургуулийн ялгааг арилгаарай гэж захья
2025.06.13
Н.Батсүмбэрэл: Монгол Улсын Засгийн газрын тэргүүн ард иргэдийн төрд итгэх итгэлийн асуудлыг манлайлах учиртай
2025.06.12
Н.Батсүмбэрэл: 500 мянган хүнтэй түүхэн нийслэлээ сэргээн босгох томоохон ажил 1 сая мод тарих үйлсээр эхэллээ
2025.06.09
Унгарын Засгийн газрын илч төлөөлөгч Силадий Петерийг хүлээн авч уулзлаа
2025.06.09
Н.Батсүмбэрэл: Залуу гишүүдийн зүгээс улсынхаа ирээдүйн хөгжлийг авчрах залуу хүн амынхаа хөгжлийг дэмжин ажиллана
2025.05.23
Н.Батсүмбэрэл: Онцгой байдлын албан хаагчдын хангамжийн асуудлыг төр бодлогоор дэмжиж, төсвийг нь нэмэгдүүлэх шаардлагатай
2025.05.21
НББХ: Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв
2025.05.21
Чингэлтэй фестиваль эхэллээ
2025.05.20
Унгар улсын Элчин сайд Др.Обрущанский Борбалатай уулзлаа
2025.05.06
Чингэлтэй дүүргээс төрийн дээд одон медальтнууд төрлөө
2025.05.05
Монгол-Унгарын түүхэн үйл явдлуудыг харуулсан фото зургийн үзэсгэлэн боллоо
2025.04.30
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Улс төрийн шинжлэх ухааны холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо
2025.04.25
ЕВРАЗИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХҮРЭЭНД 367 ТӨРЛИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАТВАРЫГ ХӨНГӨЛНӨ
2025.04.24
Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд шинэчлэл бүхий АКТУАР тооцоолол хийнэ
2025.04.23
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2025.03.31
Цусны донорын тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2025.03.31