МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.04.24

Ж.Алдаржавхлан: Үндэсний гурил үйлдвэрлэгчид улсаас авсан хөнгөлөлттэй зээлийнхээ хариуд ямар ч "үйлдэл" үзүүлэхгүй байна!

УИХ-ын чуулганы /2025.04.24/-ий өдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: 

Өнгөрсөн жил импортоор орж ирж байгаа гурилын гаалийн татварыг тэглэсэн нь "үр дүн"-тэй байсан эсэхийг нэг жишээгээр ХАА-н сайдаас асуумаар байна.

Нэгдүгээрт, ЗГ-аас бидэнд тарааж өгсөн материал дотор, өнгөрсөн жил импортоор орж ирж байгаа гурилыг татваргүй болгосноор 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 2969 төгрөгийн үнэтэй байсан дээд гурил 2024 оны 12 дугаар сарын байдлаар 3207 төгрөг болж. Тэгэхлээр, үнийг тэглэсэн явдал нь байгаа оносон юм уу? Үүн дээр яг албан ёсны байр сууриа салбарын сайд илэрхийлнэ үү?

Хоёрдугаарт, Бид бүхэн үндэсний гурил үйлдвэрлэгчдийг дэмжье гээд зориод сууж байгаа. Үндэсний гурил үйлдвэрлэгч томоохон ААН-үүд өнгөрсөн 3 жилийн хугацаанд 101 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна. Зээл авсан нөхцөл нь үнэ гурилынхаа үнийг тогтвортой барина гэжээ. Гэтэл өнгөрсөн жил яагаад нөхдүүд 3 мянгад гурилын үнийг хүргэв? Яагаад хөнгөлөлттэй зээл авчхаад хариу үйлдлээ үзүүлсэнгүй вэ? Салбарын сайд эдгээр хүмүүстэй уулзсан уу. Тэдгээр хүмүүс ямар байр суурьтай байна вэ?

Бид салаа замын уулзвар дээр байна. Учир нь эсвэл импортын татвар тавьчхаад тариаланчдаа дэмжих юм уу эсвэл импортын татвараа авч хаяад тариаланчид маань гурилаа тарихгүй байх юм уу гэдэг асуудал. Бид үндэсний гурил үйлдвэрлэгчдээ бодоод байдаг. Гэтэл нөхдүүд улсаас авсан хөнгөлөлттэй зээлийнхээ хариуд ямар ч үйлдэл үзүүлэхгүй байна!

Түүний асуултад, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ