Бор

Өлзийбат

Албан тушаал
D.Parliament цахим платформийг санаачлагч, “Иргэн та хүч” залуусын санаачилгын үүсгэн байгуулагч
Мэргэжил
Бизнесийн удирдлага
Салбар
Улстөр
Туршлага
13 жил
Баянхонгор аймгийн 768 иргэний санал, шаардлагыг аймгийн ИТХ-д гардуулан өглөө
2025.03.24
Орон нутгийн хөгжил

Баянхонгор аймгийн 768 иргэний санал, шаардлагыг аймгийн ИТХ-д гардуулан өглөө

"ИРГЭН ТА ХҮЧ" залуусын нэгдэл ТББ Баянхонгор аймгийн 768 иргэний гаргасан Ерөнхий Хяналтын Сонсгол хийх санал, шаардлагыг тус аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбатад гардуулж өглөө. 

Хурлын дарга уг санал, шаардлагыг дэмжиж, Төлөөлөгчдийн байгууллага бол иргэдийн мэдэх эрхийг хангах, хяналтын үүргээ хэрэгжүүлж ил тод нээлттэй ажиллана гэдгээ илэрхийлж СОНСГОЛ БҮРИЙГ сэдэв тус бүрээр тусгайлан анхаарч, үе шаттайгаар хийнэ гэлээ.

Мөн "Иргэн та Хүч" залуусын нэгдлийн тэргүүн Б.Өлзийбатыг 2025 оны 04 дүгээр сарын 02 нд болох Аймгийн ээлжит Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцохыг урьсан юм.

Иргэний мэдэх эрх хангагдсан, ил тод нээлттэй, иргэдийн хяналт, идэвхтэй оролцоотой Баянхонгорын төлөөх хүн бүртэй хамтран ажиллахад хэзээд нээлттэй гэдгээ ТББ-ын залуус хэлж байлаа. 

Ерөнхий Хяналтын Сонсгол 

  • Баянхонгор аймагт олгогдсон лиценз, ашигт малтмалын олборлолт ил тод байдал,
  • Баянхонгор суманд өрхийн хэрэглээний 0.07 га, Инженер шугамд холбогдсон газар олголтын ил тод байдал,
  • Баянхонгор аймгийн "УТАА, АГААРЫН БОХИРДОЛ"
  • Баянхонгор аймгийг Нийтийн өргөдөл, гомдлын цахим системтэй болгох / Д-ӨРГӨДӨЛ Баянхонгор систем, D-petition/УИХ-ын албан ёсны цахим платформ шиг https://d.parliament.mn/

гэсэн сэдвүүдийг хамруулаад байгаа билээ.