МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.04.25
Эдийн засаг, Худалдаа

П.Батчимэг: Зээлдэгчийн эрсдэлийг үнэлэх зорилготой зээлийн лавлагааг 6 жилээр харах боломж олгосон нь муу зээлийн түүх харагдахгүй байх эрсдэл үүсгэнэ

УИХ-ын чуулганы /2025.04.25/-ны өдрийн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн П.Батчимэг дараах байр суурийг илэрхийллээ.

Энэ Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Э.Батшугар гишүүний хуулийн төсөлтэй танилцлаа. Гишгүүд тойргийн чанартай зээлийн хүү буурах болон зээлийн талаар ихэвчлэн ярьж байнаХүчин төгөлдөр мөрдөж буй Зээлийн мэдээллийн тухай хуулиар зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох, үйл ажиллагааг зээлийн мэдээллийн үйл ажиллагаа үзүүлэх, үйлчилгээ үзүүлэх этгээд Монгол банкны тусгай зөвшөөрөлтэй хувийн хэвшлийн ААН-үүд өнөөдөр үйл ажиллагаа явуулж байна.

Сайн скор, Бүрэн Скор гэсэн хоёр ААН үйл ажиллагаа явуулаад, үйл ажиллагаа нь бүр тогтмолжиж, хэвшчихсэн байгаа. Гэтэл энэ үйлчилгээг Монгол банк авч явуулах нь хэр оновчтой вэ. Уг нь энэ 2 компанийн үйл ажиллагаа сайн явж байна. Хэрвээ энэ үйлчилгээ Монгол банканд очсоноор үйл ажиллагаа яаж сайжрах юм. Хуулийн төсөлд зээлдэгчийн сүүлийн 6 жилийн зээлийн түүх буюу зээлийн лавлагааг зургаа хүртэлх гэж өөрчлөхөөр тусгасан байгаа. Тэгэхээр зээлийн лавлагаа нэг талаасаа төлбөрийн түүх үүсгэж, өнөөдөр банк санхүүгийн байгууллагууд болон бусад зээлдүүлэгч байгууллагууд зээлдэгчийн эрсдэлийг үнэлэх ийм зорилгоор ашигладаг маш чухал мэдээлэл.

Гэтэл муу зээлийн түүхтэй зээлдэгчийн мэдээлэл тодорхой хугацаагаар хадгалагдахгүй болчихоор цаашдаа ер нь яах вэ. Ингэснээр муу зээлдэгч нарыг энэ хуулийн төслөөр харахад өөгшүүлж байгаа хэрэг болох уу.

ШИНЭ МЭДЭЭ