МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.04.03
Улстөр

Д.Батлут: Х.Баттулга гишүүн хойд бүсийн айл өрхүүдийн 10 сая хүртэлх хэрэглээний зээлийг тэглэнэ гэж ярьж байсан, үүнийг нэхэж шаардаж ажиллана

УИХ-ын чуулганы /2025.04.03/ ны өдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх газрын даргыг томилох тухайхэлэлцлээ.

Уг төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

Авлигатай тэмцэх газрын даргыг томилох тухай асуудал орж ирж байна. Би Дашдаваа даргыг дэмжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баялагтаа эзэн байх уриалгыг гаргаж Монгол Улсын Засгийн газар энэ уриалгыг манлайлж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хойд бүсээс сонгогдсон Х.Баттулга гишүүн маань Эрдэнэтэд очиж уулзахдаа “Байгалийн баялагаасаа иргэд хувь хишиг хүртэх ёстой” гэж ярьсан байна. Сонгуулийн үеэр бас 10 саяын хэрэглээний зээл авсан айл өрхүүдийн хэрэглээний зээлийг 0 гэсэн яриаг гаргаж ирсэн. Бодоод байсан чинь эх үүсвэр нь тодорхой байсан байна. Төгрөг, нуурын ордыг 250 сая төгрөг доллараар заржээ. Одоогийн ханшаар 830 тэрбум төгрөг. Манай хойд бүс 80 гаруй мянган өрхтэй. Энэ зээлийг хэзээ тэглэх юм бол. Бас нэхэж ажиллана гэж бодож байна. Үүн дээр татварын асуудал үүснэ. Авлигатай тэмцэх газрын дарга энэ тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. 

ШИНЭ МЭДЭЭ