МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ХҮСЛИЙН ХАД ЦОГЦОЛБОР 6-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРНО
2025.04.25
Орон нутгийн хөгжил

ХҮСЛИЙН ХАД ЦОГЦОЛБОР 6-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРНО

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд баригдаж буй Хүслийн хад аялал жуулчлалын цогцолборын гүйцэтгэгч “Жавхлант Хүслэн” ХХК-ийн захирал Ч.Чулуунбаяртай уулзаж, бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

Хүслийн хад цогцолборын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 6 дугаар сарын 1-нд ашиглалтад орно. Ингэснээр явган хүний зам, сүүдрэвч, бүтээгдэхүүн борлуулах цэг, амрах талбай, завины зогсоол, ариун цэврийн байгууламж бүхий иж бүрэн төв болох юм.

Хөвсгөл аймгийг жил бүр 110 мянга гаруй жуулчид зорьдог. Тэдний олонх нь очдог газруудын нэг нь Хүслийн хад юм. Өмнө нь иргэдийн аюулгүй байдлыг хангаагүй байсны улмаас хүн унаж бэртэх зэрэг эрсдэл гардаг байсан. Харин Хүслийн хад цогцолбор ашиглалтад орсноор аюулгүй, ая тухтай орчинд амарч, аялах боломж бүрдэж байна.

ШИНЭ МЭДЭЭ