Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлнэ
2025.04.29
Орон нутгийн хөгжил

Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлнэ

Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан өчигдөр /2025.04.28/БУЛГАН аймагт боллоо. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон танхимын сайд нар, тус бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хамт оролцож, хойд бүсийн хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцлээ.

Хойд бүс нь аж үйлдвэрийн цогцолбор, ХАА-д суурилсан хөнгөн аж үйлдвэрийн цогцолбор, боомт, аялал жуулчлал, худалдааны сүлжээ болон хөгжих боломжтой бүс нутаг.

Иймд Засгийн газраас бүс нутгийн хөгжлийг дэмжих төсөв, хөрөнгө оруулалт, татварын бодлогыг хэрэгжүүлж байна.
Хойд бүсэд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, “Мөрөн” 4с ангиллын нисэх буудал, Эгийн голын усан цахилгаан станц зэрэг томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байна.

Хойд бүсэд Булган, Орхон, Хөвсгөл аймгууд багтдаг бөгөөд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлэхээр тусгасан.

Хойд бүсэд 2025 онд улсын төсөв, гадаадын зээл тусламж, орон нутгийн төсвөөр нийт 86 төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд 539 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөсөн.

  1. Зам тээврийн салбарт 22.3%
  2. Эрчим хүчний салбарт 9.0%
  3. Нийгмийн салбарт 21.4%
  4. Инженерийн дэд бүтцийн салбарт 17.4%

Мөн Бүсийн нутгийн тэргүүлэх чиглэлтэй холбогдох татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг үзүүлж байна

  1. Үйл ажиллагааны орлогын 50,90% хөнгөлөлт
  2. Аялал жуулчлалын гарааны компанийг 3 жилийн хугацаанд орлогын албан татвараас хөнгөлдөг
  3. Тур оператор,аяллын агентын үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлдөг
  4. Тур операторыг 2027 он хүртэл орлогын албан татвараас хөнгөлнө
  5. Үйлдвэрлэл технологийн паркийн тоног төхөөрөмжийн барилгын материал, дэд бүтэц,тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлдөг
  6. Цахилгаан эрчим хүчний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн НӨАТ төлөх хугацааг хойшлуулж, гаалийн татвараас чөлөөлж, ААНОАТ-ын хөнгөлөлт үзүүлдэг
  7. Үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн зардлыг 50% нэмэгдүүлж татвар ногдох орлогоос хасдаг
  8. Импортын барилгын материал, тоног төхөөрөмжийг гаалийн албан татварыг чөлөөлнө
  9. Ирээдүйн 5 жилийн орлогод төлөх ААНОАТ-ын 90 хувийг буцаан олгоно
  10. НӨАТ-ыг 4 жилийн дараа төлнө
  11. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 0% /10 жил/

ШИНЭ МЭДЭЭ