
2025.04.29
Эрүүл мэнд
“Эрдэнэт Медикал“ эмнэлгийн эмч, ажилчид хойд бүсийн хавдрын тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд хамтран ажиллана
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа хавдрын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулан хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хойд бүсийн “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа “Эрдэнэт медикал” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харъяанд шилжүүлж, Хавдар судлалын үндэсний төвийн харъяа хавдрын оношилгоо, эмчилгээний төв болгон хөгжүүлнэ.
Эрдэнэт Медикал эмнэлгийн ажилчидтай УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяатай хамт уулзаж цаашид үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллахдаа эмч ажилчдын цалин хөлс, нийгмийн асуудал, сургалт хөгжлийн асуудлын талаар ярилцлаа.
Эмнэлгийн эмч ажилчид хавдрын тусламж үйлчилгээг өргөжүүлэн ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
ШИНЭ МЭДЭЭ

