Бор

Өлзийбат

Албан тушаал
D.Parliament цахим платформийг санаачлагч, “Иргэн та хүч” залуусын санаачилгын үүсгэн байгуулагч
Мэргэжил
Бизнесийн удирдлага
Салбар
Улстөр
Туршлага
13 жил
БАЯНХОНГОР АЙМАГТ ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ ХИЙХЭЭР БОЛОВ
2025.04.07
Орон нутгийн хөгжил

БАЯНХОНГОР АЙМАГТ ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ ХИЙХЭЭР БОЛОВ

Өнгөрсөн 7 хоног /2025.04.02/" ИРГЭН ТА ХҮЧ" залуусын нэгдэл ТББ санаачилгаар "768 ИРГЭНИЙ" хамт гаргасан хүсэлтийг Баянхонгор аймгийн ИТХ хүлээн авч 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж энэ ондоо багтаан Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар боллоо.

Сонсголоор

  • Баянхонгор аймагт олгогдсон лиценз, ашигт малтмалын олборлолт ил тод байдал, 2
  • Баянхонгор суманд өрхийн хэрэглээний 0.07 га, Инженер шугамд холбогдсон газар олголтын ил тод байдал,
  • 3. Баянхонгор аймгийн "УТАА, АГААРЫН БОХИРДОЛ" гэсэн 3 асуудлыг авч үзнэ.

Ажлын хэсэг тал бүрийн оролцоог ханган МАН-ын бүлгээс 2 төлөөлөгч, АН-ын бүлгээс 2, ИТХ-ын ажлын албанаас 2, иргэдээ төлөөлөн 3 хүнээс бүрдэв.