МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Эхлэл
УИХ дахь ажил
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2025.04.11
Орон нутгийн хөгжил
ТӨВ АЙМАГТ "АТАР-4" ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Засгийн газраас "АТАР-4" тогтвортой хөгжлийн аяныг хэрэгжүүлэхээр шийдвэрлээд буй. Үүнтэй холбогдуулан Төв аймгийн Зуунмод суманд тус аяны нээлтийг зохион байгуулж, УИХ-ын гишүүн Ц.Туваан, С.Эрдэнэболд нар оролцлоо. Нээлтийн үеэр “Атар IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд хэрэгжүүлэх бодлого чиглэл, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн салбарт хийх ажил, биржийн үйл ажиллагааны талаар танилцуулж, үрийн буудай болон сэлгэн таримлын үрийн талаар мэдээлэл өгсөн байна.
"АТАР-4" тогтвортой хөгжлийн аяны хүрээнд бүс нутгуудад ойн зориулалтын газар, үр сортын аж ахуйн нэгж байгуулах, дотооддоо улаан буудай болон төмс хүнсний ногоогоо тарьж, хэрэгцээгээ бүрэн хангах, тэжээлийн тарималыг эрс нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлүүдийг хийх, дөрвөн улирал тасралтгүй нарийн ногоогоор хангах хүлэмжийн аж ахуйг дэмжих, ашиг шимт 200 мянган толгой үхэр сүргийн бүтцийг сайжруулах зэрэг тодорхой ажлуудыг төлөвлөөд байгаа юм.
Тус аяны зорилго нь тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон шинэ болон ашигт таримлыг нутагшуулах, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар газар тариалан, мал аж ахуйн төгс хослолыг бий болгож, төвийн бүсийг хөдөө аж ахуйн жишиг бүс болгон хөгжүүлэхэд чиглэж байна.
Уг аяныг хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн салбарын боломжит нөөцийг бүрэн ашиглах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүн амыг баталгаат хүнсээр, үйлдвэрлэлийг түүхий эдээр тогтвортой хангахад чиглэсэн бодит үр дүнд хүрч эдийн засагт тодорхой өсөлт бий болох юм.
ШИНЭ
МЭДЭЭ
“Ярилцъя...” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд оролцлоо
2025.04.12
С.ЭРДЭНЭБОЛД ЯВГАН ХҮНИЙ ГАРЦЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙВ
2025.04.11
ТӨВ АЙМАГТ "АТАР-4" ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ
2025.04.11
С.Эрдэнэболд: Өмгөөлөгч ажлаа хийж яваад өөрөө хэрэгтэн болоод ял эдэлчихдэг
2025.04.11
Нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй 5551 орон сууц байна
2025.04.11
"ОНЦЛОХ СЭДЭВ" нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд оролцлоо
2025.04.10
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд НҮБ-ын тусгай илтгэгчтэй уулзав
2025.04.10
С.Эрдэнэболд: Эрх мэдэлтэн болоод жирийн иргэдэд хууль ижил тэнцүү ханддаг байх хуулийн шинэчлэл хэрэгтэй
2025.04.10
С.ЭРДЭНЭБОЛД: ПРОКУРОР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХДАА ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ, ХАМГААЛАХ ҮҮРЭГТЭЙ
2025.04.09
Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо
2025.04.07
С.Эрдэнэболд: Байгаль орчныг сэргээх, экологийн тэнцвэртэй байдлыг дэмжих төсөл хөтөлбөр, санаачилга бүрийг дэмжиж ажиллана
2025.04.07
Төрийн цахим үйлчилгээний КИОСК машин, алслагдсан 11 сумын сургуульд Starlink төхөөрөмж гардуулав
2025.04.05
С.Эрдэнэболд: Ихэвчлэн улс төрийн шалтгаантай, дуулиан шуугиан “пиар”-аас хамаарч шударга ёс гажуудах боллоо
2025.04.05
С.Эрдэнэболд: УИХ хууль боловсруулж батлахаас гадна, түүний хэрэгжилтэд хяналт тавьдаг байх ёстой
2025.04.04
С.Эрдэнэболд: Хүний эрхийн нөхцөл байдал дээр ямар ямар хамгаалалтууд нэмэгдэж байна вэ?
2025.04.04
С.Эрдэнэболд: Утааны асуудлын ард мөнгө угаалт явагддаг байж болзошгүй тул АТГ анхаарч ажиллах ёстой!
2025.04.03
Японы Элчин сайд М.Игавахаратай уулзлаа
2025.04.03
ТАНИЛЦ: УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдын 3 дугаар сарын ажлын ЦАХИМ ТАЙЛАН
2025.04.02
С.Эрдэнэболд: Нийгмийн шударга бус байдал буюу хууль гууль болчихсон байгаа нөхцөлд хүний эрх уланд гишгэгдээд байна
2025.04.02
С.Эрдэнэболд: Том төсөл бүр эдийн засгийн үр өгөөжийн тооцооллоо нарийвчлах хэрэгтэй байна!
2025.04.02