2025.05.07
Улстөр
Д.Ганмаа: Салбар дундын үйл ажиллагааг тайлагнаагүй тохиолдолд уялдааг нь хангуулахын тулд ямар байдлаар үйл ажиллагаагаа явуулж яаж дүгнэж байгаа вэ?
Нийгмийн бодлогын байнгын хорооны 05/07 ны хуралдаанаар Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг танилцууллаа.
Уг тайлантай холбоотойгоор гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа:
Салбар дундын үйл ажиллагааг тайлагнаагүй гэж танилцуулагт гарч байна. Мэргэжлийн хяналтыг санагалзсан асуудлууд гардаг. Тэгэхдэ мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг явуулж байхад байцаагч тус бүрдээ, салбар тус бүрдээ сургагдсан, мэдсэн хүмүүс ховор. Ерөнхийлсөн мэдээ, мэдээлэл, дүгнэлтүүд гардаг. Тэрнээсээ болоод ур чадварууд тааруу байсан. Үүнтэй холбоотойгоор Э.Одбаяр сайдын салбар дундын үйл ажиллагааг тайлагнаагүй тохиолдолд уялдааг нь хангуулахын тулд нийгэм, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ч юм уу эдгээр дээр ямар байдлаар процедурын хувьд үйл ажиллагаа явуулж, хэрхэн дүгнэж байна вэ? Процедурыг нэлээн тайлбарлаад өгнө үү. Гурван ажлын тайлан байх ёстой байсан байна. Мэргэжлийн байнгын хороо учраас тайлагнаагүй асуудлуудыг хэлэлцэхийн тулд хугацааг нь хойшлуулбал яасан юм гэсэн санал гаргаж байна.
Түүний асуултад, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр хариуллаа.