2025.05.09
Эдийн засаг, Худалдаа
Э.Батшугар: Сайн зээлдэгч болон өндөр оноотой зээлдэгч нараа илүү урамшуулдаг, сайн нөхцөлөөр зээл олгодог болно
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.09/-ны хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн Э.Батшугар Ц.Идэрбат гишүүний асуултад хариулав.
Зээлийн хүү буурна аа. Үндсэндээ 3 шалтгаан байгаа. Нэгдүгээрт, Банкнуудын эрсдэл буурна. Эрсдэлээ тодорхойлдог болно. Тэгэхээр сайн зээлдэгч нар болон өндөр оноотой зээлдэгч нараа илүү урамшуулдаг, сайн нөхцөлөөр зээл олгодог болно. Дээрээс нь нэмээд ялангуяа малчдын, ахмадуудын зээл байгаа. Тэр нь тогтмол төлдөг зээлийн оноо нь өсөөд үүнийгээ дагаад эрсдэл нь буураад тэр нь шууд хүүгээр илэрхийлэх юм.
Хоёрдугаарт, банкнуудын урсгал зардал буурна. Бодит амьдрал дээр таньдаг эдийн засагч байна уу гэдэг. Нэг утгаараа шууд оноогоо үзүүлээд тухайн зээлдэгчийг тэр чигээр нь илэрхийлчхэж байгаа болохоор шууд л санхүүгийн үйлчилгээгээ өгөх тийм суурь нөхцөл үүсчхэж байгаа юм. Мөн үүнтэй холбоотойгоор том хэдэн банкнууд харилцагчийнхаа мэдээллийг хуваалцдаггүй.Тэгэхээр том банкны л нөхцөлөөр санхүүгийн үйлчилгээ аваад байгаа юм. Харин энэ онооны системтэй болсноор дуртай санхүүгийн байгууллагууд очоод оноогоо үзүүлээд санхүүгийн үйлчилгээгээ, зээлээ авах бололцоо нь үүснэ. Тиймээс санхүүгийн байгууллагууд хоорондоо хүүгээрээ мөн таатай нөхцөлөөрөө өрсөлдөх нөхцөл байдлыг үүсгэж байна гэж ойлгож болох юм.
Цаашлаад яривал барьцаа хөрөнгийн шаардлага ч гэсэн буурна. Яагаад гэвэл оноо нь өөрөө санхүүгийн биет бус хөрөнгө болчхож байгаа юм. Тиймээс шаардлагууд буураад санхүүгийн хүртээмж нэмэгдэх суурь нөхцөл үүсэж байгаа. Идэрбат гишүүн тэтгэврийн зээлийг ярьж байна. Тэтгэврийн зээл ч гэсэн мөн адилхан манай ахмадууд сар болгон л тэтгэврийн зээлээ төлдөг. Банкнууд автоматаар суутгачихдаг шүү дээ. Энэ чинь эргэн төлөлт гэсэн үг. Тэгэхээр оноо нь нэмэгдээд цаашлаад үүнийгээ дагаад суурь хүү нь буурах нөхцөлтэй.
ШИНЭ МЭДЭЭ
