
2025.05.12
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Будапештын усны инженер, техникүүдийн ажилтнуудыг урьж ажиллуулна
Хотын захирагч Х.Нямбаатар энэ өдрүүдэд Унгар Улсын нийслэл Будапешт хотод ажиллаж байна.
Будапешт хот Дунай мөрний эрэгт байрладаг тул ус хуримтлуулах, үерийн усны менежментийн туршлага сайтай. Усны барилга байгууламжийн мэргэжилтнүүд нь чадварлаг. Тиймээс Будапешт хотын усны салбарын инженер, техникүүдийн ажилтнуудыг Улаанбаатар хотод урьж, ажиллуулахаар боллоо.
Түүнчлэн тус хотын нийтийн тээврийн менежмент европтоо гайхагддаг. Бид энэ чиглэлээр тэр дундаа метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцах, хамтарч ажиллахаар тохиролцлоо.