2025.04.17
Улстөр
Ц.Мөнхбат: Гоё ганган үгтэй сэтгүүл хэвлүүлж төсвийн зардлыг нэмэгдүүлээд байгааг хориглох нь зөв
Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн /2025.04.17/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат:
Маш олон төрлийн сэтгүүл, маш олон хэвлэлийн материал гарч ирдэг юм байна. УИХ-ын ч бай ЗГ-ын гишүүд ч бай өөрсдөдөө давуу байдал олгоод гоё ганган тайлан сэтгүүл хэвлүүлээд төсвийн зардлыг нэмэгдүүлээд байгааг хориглох нь зөв гэж үзэж байна. Гэхдээ тойргоос сонгогдсон гишүүд ард иргэдтэйгээ уулзаж, тайлангаа тавьж УИХ-ын танхимд хэлэлцсэн хууль тогтоомжид хэрхэн оролцсон талаараа ярьж хэлэлцэх нь зөв. Тэгэхээр уулзалтууд зохион байгуулж түүгээрээ л тайлагнаад явах юм шиг байна. Хэвлүүлэх дээрээ тулбал өмнөх онд нь хэвлүүлж болох эсэхийг тодруулъя.
Аливаа этгээд гэдэгт ямар ямар субьектүүд багтаж байгаа вэ? гэсэн 2 асуулт байна.
Түүний асуултад УИХ-ын гишүүд Ц.Сандаг-Очир гишүүн хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ




ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2025.04.11



Дундговь аймагт ээлжит уулзалтаа хийлээ
2025.03.17

Алтан төлийн эзэнд шагналыг нь гардууллаа
2025.03.10