НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ

Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд хороо, цагдаагийн хэлтэс, эрүүл мэндийн төвийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо
2025.02.06
Орон нутгийн хөгжил

Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд хороо, цагдаагийн хэлтэс, эрүүл мэндийн төвийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо

Төрийн болон эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээг нэг дор шуурхай үзүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд төрийн үйлчилгээний цогцолбор барилгын ажил бүрэн дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо.

Цогцолбор барилга 18х14.3 метр хэмжээтэй гурван давхар бөгөөд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтэс ажиллах зориулалтаар орчин үеийн шийдлээр баригдсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх боломжтой лифттэй, авто зогсоолтой, зоорьтой барилга гэдгээрээ онцлогтой.

ШИНЭ МЭДЭЭ