
2025.05.16
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Тээгч эх, донор эх, үр шилжүүлэн суулгах асуудлыг хуульчилна
УИХ-ын даргын 174 дүгээр захирамжаар байгуулагдсан Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шинээр бий болж байгаа нийгмийн зарим харилцаа /тээгч эх, үр шилжүүлэн суулгах, өв залгамжлал зэрэг/-г зохицуулах талаар санал, дүгнэлт гарган, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2025.05.13-ны өдөр боллоо.
Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Хууль зүйн дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам холбогдох мэргэжлийн байгууллагууд оролцлоо.