2025.05.20
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Маргааш 22:00 цагаас Гранд Плазагаас 11 дүгээр сургууль хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Хотын захирагчийн ажлын албанаас ойрын 2 хоногт хэрэгжих зам засварын ажлын хуваарийг мэдээллээ.
Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын урд талын эгнээг 5 дугаар сарын 21-ний 22:00 цагаас 22-ны 22:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ. Үргэлжлүүлэн хойд талын эгнээг 5 дугаар сарын 22-ны 22:00 цагаас 24-ний 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.